Шадар сайдын зээлийн хүүг бууруулах, 1%-н шимтгэл авдгийг ЗОГСООХ-ыг дэмжиж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос  шаардлага хүргүүллээ Шадар сайдын зээлийн хүүг бууруулах, 1%-н шимтгэл авдгийг ЗОГСООХ-ыг дэмжиж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос шаардлага хүргүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайдын зээлийн хүүг бууруулах, 1%-н шимтгэл авдгийг ЗОГСООХ-ыг дэмжиж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос шаардлага хүргүүллээ

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан.

Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Тэгвэл энэ хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос банкууд зээлийн хүг бууруулах, зээл судалсны шимтгэл болгож 1% авч байгаа зогсоох тухай шаардлага Монголбанкд хүргүүлсэн байна .

Arslan.mn

Эргэн сануулахад энэ талаар Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэгтэй уулзах үеэр "МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд найман хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлсөн. МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойлголт төрүүлж байна. Иймээс иргэдийн эрх ашиг, Засгийн газрын байр суурийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн. Цаашид энэ асуудал болон  банкнууд зээл авсны шимтгэл болгож нэг хувийн шимтгэл авдаг асуудлыг ШӨХТГ-аас шалгаж, тогтоох болно" гэж мэдэгдэж байсан.

Ташрамд дурдахад, ШӨХТГ-т өмгөөлөгч О.Батхүү банкнууд зээл авсны шимтгэл болгож 1%-ийн хувийн шимтгэл авдаг нь хууль бус болох талаар гомдол ч хүргүүлээд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636930
8 эможи

keyboard_arrow_up