“МИК ХОЛДИНГ” ХК-ийн аудитын тайланд дурдсан ОНЦЛОХ БАРИМТУУДААС “МИК ХОЛДИНГ” ХК-ийн аудитын тайланд дурдсан ОНЦЛОХ БАРИМТУУДААС
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“МИК ХОЛДИНГ” ХК-ийн аудитын тайланд дурдсан ОНЦЛОХ БАРИМТУУДААС

2022 оны 5 сарын 04

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн 6%-ийг бууруулах, залуу гэр бүлийн зээлийн урьдчилгааг багасгах ЧИГЛЭЛ өгсөн.

“МИК Холдинг” ХК-ийн 2014-2018 оны тайланг ОУ-ын “Эрнст Янг” ХХК хийж  гүйцэтгэсэн бөгөөд уг аудитын тайланд дурдсан онцлох баримтуудаас:
  • 2014-2018 онд ₮246.0 тэрбумын ашигтай ажиллаж, 2018 онд ₮150 тэрбумыг ХХБ, ₮5 тэрбумыг өөрсдийн хөрөнгө оруулалтын санд оруулсан. 
  • 2016-2017 онд ХХБ, Улаанбаатар хотын банк нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4.1 сая.ш хувьцааг нэг бүрийг нь ₮11,400 (11.4 дахин үнээр) буюу ₮47 тэрбумаар МИК-д буцаан худалдаж онцгой их ашиг олсон. 
  • Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэд зөвхөн 2018 онд ₮211.3 тэрбумын хүүг зээлд төлсөн. Эндээс банкууд ₮34.7 тэрбумыг авч, үлдсэн ₮176.6 тэрбумыг МИК-д шилжүүлсэн. 
  • МИК энэ ₮176.6 тэрбумаас ₮71.7 тэрбумыг өөрийн хүүгийн цэвэр орлогод бүртгэн үлдэх ₮104.9 тэрбумыг Монголбанкинд шилжүүлсэн байна. 
  • Иргэдэд олгосон Ипотекийн 8%-ийн зээл 2018 оны эцэст 2,838.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 86% буюу 2,445.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 16% буюу 447.6 тэрбум төгрөгийг Арилжааны банкууд санхүүжүүлсэн. Энэ санхүүжилтээс МИК Холдинг ХК ₮54.0 тэрбумын илүү санхүүжилтийг эрсдэлийн санд зориулж өөртөө хадгалсан. 
  • 2019 оноос хойш МИК санхүүгийн тайлангаа олон улсын байгууллагаар баталгааж, олон нийтэд ил тод мэдээлэхээ больсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
636670
6 эможи

Oyunchimeg
2022-05-08 20:12
8 % зээлийн хүүгээ бууруулж өгөөч 20 жилийн хугацаатай зээл авсан боловч 9 жил төлөөд ч үндсэн зээлрүүгээ ордоггүй хүүгээ л түрүүлж аваад байх юм цөхөрч байна төр засаг минь туслаарай
keyboard_arrow_up