COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Наурызын баяр” өвийг нэр дэвшүүлэх баримт бичгийг ЮНЕСКО-д хүргүүлэхээр дэмжлээ

админ
2022 оны 3 сарын 23

Arslan.mn

Казах түмний хаврын баяр “Наурызын баяр” нь Азербайжан, Энэтхэг, Иран, Киргизстан, Узбекистан, Пакистан, Турк улсын санаачилгаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2009 онд бүртгэгдэж байжээ.

Мөн 2016 онд Афганистан, Казахстан, Ирак, Тажикистан, Туркменистан улсууд нэмэгдсэн хүн төрөлхтний соёлын үнэт зүйлийн нэг юм.

Монгол Улсын Засгийн газар Монголын Казах түмний хаврын баяр “Наурыз”-ын ёс, уламжлалыг хүн төрөлхтний соёлын өв санд нэмж бүртгүүлэхээр зорьж, албан ёсны хүсэлтээ Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хүргүүлсэн билээ.

“Наурызын баяр”-ын тэмдэглэлт өдөр буюу өчигдөр Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан “Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл” хуралдлаа.

Хурлаар “Наурызын баяр” өвийн судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичигтэй танилцаж сайшаан, нэр дэвшүүлэх баримт бичгийг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын ЮНЕСКО-ийн Үндэсний комиссоор дамжуулан ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэхээр дэмжив.

 

Эх сурвалж: Соёлын яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635516
0 эможи

Соёлын яам

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up