COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ипотекийн зээлийн төлөлтийг долоодугаар сарын 1-нээс дахин хойшлуулах асуудлыг судалж байна“

админ
2022 оны 2 сарын 28

Ипотекийн зээлийн долоодугаар сарын 1-нээс хойш сунгах эсэхтэй холбоотой мэдээллийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин өгчээ. Тэрээр энэ талаар "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Ковид19-ийн хуулиар 2022 оны долоодугаар сарын 1-н хүртэл сунгасан. Саяхан уг хуулийг энэ он дуустал сунгасантай холбогдуулан Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долоодугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль, эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна. Удахгүй шийдвэр гарахаар мэдэгдэнэ" гэсэн юм.

2021 онд эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орон сууцжуулах зорилгоор 10 их наядын хөтөлбөртэй уялдуулаад ипотекийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг Монголбанк банкны үүсвэрээр 13.500 орчим  зээлдэгч авчээ. 

Энэ онд Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634910
0 эможи

keyboard_arrow_up