Монголын Хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ Монголын Хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголын Хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ

2022 оны 2 сарын 07

Arslan.mn

Монголын Хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ.

Үүнд, Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан тус банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсаар дамжуулан тус тус олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээлэлд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг агуулсан бөгөөд үүнээс бусад аливаа нэмэлт мэдээлэл мэдээллээгүй болно. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас гаргасан дээрх агуулга  бүхий мэдээллийг мушгин гуйвуулж, хувь хүн, албан байгууллагыг нэр цохон гүтгэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл болгон түгээж байгаад гүнээ харамсаж байна. Зээлдэгчидтэй холбоо хамааралтай этгээд, тэдгээрийн албан тушаал, нөлөөлөл, эцсийн өмчлөгчийн өмч хөрөнгийн бүртгэл гэх мэт мэдээлэл нь Хөгжлийн банканд байдаггүй, манай банкны зүгээс ийм төрлийн мэдээлэл гаргаагүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Хөгжлийн банк хуулийн дагуу, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж байгаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нээлттэй мэдээлж буй Хөгжлийн банкны албан ёсны мэдэгдэл, мэдээллээс бусад аливаа мэдээ, мэдээлэлд тайлбар өгөхгүй, үүнтэй холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
634253
4 эможи

ТА нар ЗЭЭЛД нөлөөлсөн төрийн хүмүүсийг нэрлээч
2022-02-07 10:53
ЗЭЭЛ авсан, ЗЭЭЛД зуучилсан хүмүүсийг нэрлэх ёстой. БҮҮ ай.
Иргэн
2022-02-07 10:22
Улсын мөнгийг тарааж үрэн таран хийсэн муу сүгэнүүд, та нар ч бас нүгэлтнүүд шүү.
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up