Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн эдийн засгийн талаарх ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн эдийн засгийн талаарх ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн эдийн засгийн талаарх ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

2022 оны 1 сарын 31

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2022 оны 1-р сарын 28-нд ээлжит бусаар хуралдаж шийдвэрээ танилцууллаа. Шийдвэртэй энд дарж танилцана уу.

Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэвлэлийн хурлын үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

Инфляц:

  1. Инфляцын төсөөлөл нэмэгдсэн нь энэ удаагийн төсөөллийн гол өөрчлөлт болж байна. Өмнөх онтой харьцуулахад бизнесийн хязгаарлалт суларч дотоод эрэлт бага зэрэг нэмэгдсэний зэрэгцээ нийлүүлэлтийн хүчин зүйлсийн инфляц дах сөрөг нөлөө нэмэгдлээ.
  2. Хил хаагдсантай холбоотой импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн 2 сар эрчимжлээ.
  3. Зарим аймгуудад малын гоц халдварт өвчин дэгдсэнээр махны үнэ улирлын онцлогоосоо зөрж, нэмэгдээд байна.
  4. Бензин, шатахууны үнэ, тээврийн зардал, түүхий эд материалын үнийн өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэл, үйлчилгээний зардал өссөн зэрэг нь инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байна.
  5. Эдийн засгийн сэргэлтийг хадгалах, инфляцыг тогтворжуулахын тулд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийг шийдвэрлэх шаардлагатай.
  6. Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар нэмэгдэх гадаад болон дотоод орчны эрсдэл өндөр байгаа хэдий ч, 2022 оны сүүлээс үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын дээд хязгаарын орчимд хүрч буурах суурь төсөөлөлтэй байна.

Эдийн засгийн өсөлт:

  1. Эдийн засгийн 11, 12 дугаар сарын тоон мэдээллээс харахад хилийн боомтууд дээрх хязгаарлалт, логистикийн асуудлын улмаас уул уурхай, тээврийн салбарын үзүүлэлтүүд төсөөллөөс илүү уналттай гарах хүлээлтийг бий болгож байна.
  2. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв Ковид-19 вирусийн шинэ хувилбарын тархалт, экспортын тээвэрлэлт, хилийн нөхцөл байдал, хөрш орны гадаад худалдааны дэглэм хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай.

Төв банкны бодлого:

  1. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь эдийн засгийг сэргэлтийг дэмжих, дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.
  2. Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлтийн өрнөлтэй уялдуулан инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634178
1 эможи

keyboard_arrow_up