Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя“ аяны супер урамшууллын эзэд тодорлоо Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя“ аяны супер урамшууллын эзэд тодорлоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя“ аяны супер урамшууллын эзэд тодорлоо

2022 оны 1 сарын 28

Arslan.mn

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай өрнөж супер урамшууллын эздээ тодрууллаа.

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгосон билээ. Тав дахь урамшууллын эзэд болон супер урамшууллын эздээ 2022.01.19-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна.

aztan1

aztan2

aztan3

aztan1

aztan2

aztan3

Хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.

  • 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ Бага Тойруу тооцооны төвийн харилцагч О.Чимэг;
  • 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Увс аймгийн Зам Улаангом тооцооны төвийн харилцагч Д.Отгонзаяа;
  • Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Бүрд тооцооны төвийн харилцагч С.Тунгалаг;
  • Bluetoothчихэвчний эзнээр Төрийн банкны Дархан-Уул аймгийн Хуучин Дархан тооцооны төвийн харилцагч Р.Рэнцэнцэдэв;
  • Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Дархан-Уул аймгийн Хуучин Дархан тооцооны төвийн харилцагч М.Эрдэнэтуяа;
  • Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны Өвөрхангай аймгийн Есөнзүйл тооцооны төвийн харилцагч Т.Шүрэнцэцэг нар тус тус тодорлоо.

Урамшууллын эздийг 2022.01.26-ны Лхагва гарагт тус банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

aztan4

aztan5

aztan4

aztan5

“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны СУПЕР  урамшууллын эзэд Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодруулж, 2022.01.25-ны өдөр Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ. СУПЕР урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.

  • IPHONE13 гар утасны эзнээр Төрийн банкны УБ Мөнгөн Завьяа тооцооны төвийн харилцагч Л.Алтанзул;
  • TABLET-н эзнээр Төрийн банкны УБ хотын Чингэлтэй дүүрэг салбарын харилцагч У.Булган;
  • SCOOTER Цахилгаан дугуйны эзнээр Төрийн банкны УБ Баянзүрх дүүрэг салбарын харилцагч Б.Нарантуяа;
  • 1,000,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Завхан аймгийн Арал тооцооны төвийн харилцагч Д.Мөнхтогтох;
  • Турк улсад аялах аяллын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Хөвсгөл аймгийн Мөрөн-2 тооцооны төвийн харилцагч Г.Гадиймаа;

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634158
0 эможи

keyboard_arrow_up