Н.МАНДУУЛ : Хөгжлийн банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл ӨР УЛСАД ШИЛЖИНЭ Н.МАНДУУЛ : Хөгжлийн банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл ӨР УЛСАД ШИЛЖИНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.МАНДУУЛ : Хөгжлийн банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл ӨР УЛСАД ШИЛЖИНЭ

2022 оны 1 сарын 28

Өнөөдөр Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Arslan.mn

Тэрээр "Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал тун хүнд байна. Манай нийт зээлийн актив 3.2 их наяд төгрөг байдгаас Монголбанкнаас шалгалт хийгээд одоогийн байдлаар 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг чанаргүй гэсэн дүгнэлт гаргаж өгсөн. Түүнчлэн 200 тэрбум төгрөгийн зээлийг эргэлзээтэй гэх ангилалд оруулсан. 

Бид хуулийн дагуу ажилладаг мэргэжлийн банк тул арга хэмжээгээ авч яваа. Нийт 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг шүүхэд өгсөн бөгөөд эхнээсээ шийдвэрүүд гарч байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа ШШГЕГ-руу шилждэг.

Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит банк. Бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкнаас ялгаатай. Гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, түүнийгээ том төсөл санхүүжүүлэх үүрэг хүлээсэн.

Эдгээр зээлүүд төлөгдөхгүйн улмаас Хөгжлийн банк дунджаар найман хувийн эх үүсвэрийн зардал гадна талдаа төлж, алдагдал хүлээж яваа. Зээл төлөгдөхгүй явсаар манай банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл энэ өр улсад шилжинэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдгээр зээлдэгчийн өрийн өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна гэсэн үг. 

Тийм учраас Хөгжлийн банкны зүгээс эдгээр чанаргүй активын эздийг зээлээ төлөхийг уриалж байна.

Гадаад эх үүсвэрээ төлж чадахгүй байдалд орох вий гэж Хөгжлийн банк хамгийн санаа зовж байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634153
1 эможи

Зочид
2022-01-31 12:11
Том зээл авч болно.цаг үеийн нөлөөлөл их байгаа.ойлгож болно.авсан бол сүүлийн сохорзоосыгл төлж байж өргүй болдог.харин найдваргүй зээл гэдэг бол монгол улс буюу.төр иргэн бүгдийнх нь ар нуруу руу хутшалж байгаатай адил.иймд ийм хүмүүстэй хатуу тооцоо хийх хэрэгтэй
Зочид
2022-01-31 12:07
Ажил бүтээн байгуулалт хийж байгаа ихэнх иргэд мэдээж зээлтэй.төлж л байгаа.харин энэ том тоотой найдваргүй зээл гэдэг бол улс орон.эдийн засаг.иргэдээ алж байгаатай адил .мэдээж тахал гадаад дотоодхүчин зүйл байгаа.тиймээс сэтгэл рүү нь өнгий.нүдрүү эгцлээд хар тэгэхэд хэн нь хэн вэ
ЭМЭЭ
2022-01-30 19:13
АВНА ГЭДЭГ ӨГӨХИЙН НЭР ГЭСЭН ЭРТНИЙ ҮГЭЭР ЗЭЭЛ АВСАН НӨХӨД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ ЁСТОЙ . БОЛОХГҮЙ БОЛ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЖ АЛБАДАН ТӨЛҮҮЛ ! ӨӨРСДӨӨ АВЧИХААД ЭЛИЙРЧ БАЛАЙРХАА БОЛЬЦГОО !!!
Zochin
2022-01-29 09:22
Um bolgoniig uls torjuulekhee bolison ni deer shuu. Sain saikhan ood temuultsgee khumuusee
irgen
2022-01-28 19:33
MAN oorsdiin tomikson humuus n ashig sknirhol n zorchiltei. MAN er n udahgui dooshoo orloo
keyboard_arrow_up