Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит бусаар хуралдан, бодлогын хүүг өсгөх, эсэхийг хэлэлцэнэ Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит бусаар хуралдан, бодлогын хүүг өсгөх, эсэхийг хэлэлцэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит бусаар хуралдан, бодлогын хүүг өсгөх, эсэхийг хэлэлцэнэ

2022 оны 1 сарын 27

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл маргааш ээлжит бусаар хуралдана.  Хурлаар 6 хувь байгаа бодлогын хүүг өсгөх эсэхийг хэлэлцэх юм.

2020 оны арван нэгдүгээр сараас хойш бодлогын хүү түүхэн доод түвшинд байв. Гэвч инфляцын өсөлт олон сар үргэлжилж буй тул Монгол банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдах болжээ.

Өнгөрсөн сарын байдлаар инфляц нийслэлд 14.8, улсын хэмжээнд 13.4 хувь байсан. Бидний өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг инфляцаар илэрхийлдэг. 

ИНФЛЯЦ ЯАГААД 14.8 ХУВЬД ХҮРЭВ?
Инфляцын сагсны 40 хувийг импортын бараа бүрдүүлдэг. Тээврийн зардлыг дагаад импортын барааны үнэ ихээхэн өссөн. Жишээ нь жимсний үнэ дунджаар 51 хувиар өсжээ.

Гэвч дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ ч багагүй хувиар өссөн нь инфляцыг хөөргөдөв. Мах 24, сүү 19, талх, гурил, будааны үнэ 13, ногооны үнэ 44 хувиар өсжээ. Махны экспорт зогссон ч дотоодод махны нийлүүлэлт өсөөгүй.     

Энэ сарын 24-ний байдлаар 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэжээ.Энэ нь махны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөн, үнэ өсгөсөн гэж Төв банк үзэж байна. Мөн  хүүхдийн мөнгө, ноос, ноолуурын урамшууллын нөлөөгөөр малчид бэлэн мөнгөтэй байгаа тул малаа нядлах гэж яарахгүй байгааг онцлов. Ирэх намраас л малын халдварт өвчнийг бүрэн хяналтад авах хүлээлт байна.  

Хүнсний ногооны үнэ 44 хувиар өссөнийг дурдсан. Импортын буюу нарийн ногооны үнэ ихээхэн өсөж,  нэг кг чинжүү, цэцэгт байцаа 12 мянган төгрөг болов. Гэтэл лууван, манжин гэх мэт дотоодоос хангадаг ногооны үнэ мөн л өсжээ. Өнгөрсөн намар тариаланчид өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн ургац хураасан, шатахууны үнэ өссөн ч зардал нь 20 орчим хувиар өсөх байтал лууван, манжингийн үнийг үндэслэлгүй нэмсэн байж болзошгүй байна.   
   
Сайн мэдээ гэвэл дэлхийн чингэлгийн үнийн индекс хурдацтай өссөн ч 9526 ам.доллар болж буурчээ. Иймд олон улсын түвшинд тээврийн зардал буурах хүлээлттэй байна. Өнгөрсөн есдүгээр сард энэ индекс 10839 ам.долларт хүрчээ. Дэлхийн бүх боомтоос үнэ цуглуулан, энэ индексийг тооцдог байна. Цар тахлаас өмнө буюу 2019 онд чингэлгийн үнийн индекс 2000 ам.доллар байсан бол хилийн  хоригийн улмаас тав дахин нэмэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634116
0 эможи

QIW GIE
2022-01-27 23:26
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
ИРГЭН
2022-01-27 19:54
ИЙМ ИХ ХАНШ САВЛАЖ БАЙХАД МӨНГӨ ХЭВЛЭЭД Л ТАРААГААД БАЙДАГ УЛС МОНГОЛООС ӨӨР АЛГА, ЯЛАНГУЯА ИПОТЕКИЙН 6% ЗЭЭЛИЙГ АРААЙЛ ХЭТРҮҮЛСЭН ШҮҮ ИРГЭДИЙГ ШУЛАЖ ГҮЙЦЛЭЭ, ОДОО БАЙРНЫ ҮНИЙГ ӨШӨӨ ӨСГӨНӨ ГЭЭД ТАВЛААД БАЙГАА ТӨРИЙГ ЯААЛТАЙ ВЭ
keyboard_arrow_up