Зарцуулаад хадгалах уу? Хадгалаад зарцуулах уу? Зарцуулаад хадгалах уу? Хадгалаад зарцуулах уу?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зарцуулаад хадгалах уу? Хадгалаад зарцуулах уу?

2021 оны 12 сарын 15

Arslan.mn

Тэгж байгаад мөнгөө хадгална даа, эхлээд энэ зээлээ дарчхаад, удахгүй ажлын цалин нэмэгдэхээр мөнгө хадгална гээд л янз бүрийн шалтаг гаргасаар бид мөнгө хадгалж эхэлдэггүй. Магад эхэллээ ч тууштай хадгалж чаддаггүй. Тэгвэл хадгаламжтай болсны давуу талуудаас дурдвал:

  • Яаралтай тусламжийн үед хэрэг болно;
  • Хүүхдийн сургууль соёлд хэрэг болно;
  • Гэнэтийн эрүүл мэндийн асуудал гарахад хэрэг болно;
  • Хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хэрэг болно гэх мэтчилэн ер нь л “хадгаламж” гэдэг нь өөрөө амьдралын нэгэн баталгаа болж байдаг.

ХЭЗЭЭНЭЭС ХАДГАЛЖ ЭХЛЭХ ВЭ?

Яг одооноос хадгалж эхлээрэй. Хүн бүр их, бага хэмжээгээр тодорхой хэмжээнд мөнгө олж байдаг буюу тодорхой хэмжээний орлоготой байдаг. Үүнтэй адилаар хүн бүр тодорхой хэмжээний зардал гаргадаг. Ихэнх хүмүүс олсон орлогоосоо хэрэгтэй бүх зардлаа гаргаад үлдсэн мөнгөө хадгалах гэж хичээдэг ч яг үнэндээ хүн олсныхоо хэрээр л үрдэг. Тийм учраас зарцуулсныхаа дараа хадгалах биш, орлого тань орж ирэнгүүт эхлээд шууд хадгалаад, тэгээд үлдсэн мөнгөндөө тааруулж зардал гарган амьдарч сураарай. Орлого орж л байгаа бол та хуримтлал үүсгэх боломжтой.

МӨНГӨӨ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

Гэр бүлийн болон хувийн хадгаламжийн хувьд: Орж ирсэн орлого бүрээс тодорхой хувийг хадгаламж руугаа хийж заншаарай. Жишээ нь орлого бүрийн 10%-ийг гэр бүлийн хадгаламж руу, 5%-ийг өөрийн хадгаламж руу хийнэ зэргээр тодорхой болгоорой. Танд 20,000 төгрөг ч орж ирсэн 500,000 төгрөг ч орж ирсэн энэ хувиа яг таг тооцоод сахилга баттайгаар, тууштайгаар мөнгөө хадгалаарай.

Хүүхдийн хадгаламжийн хувьд: Хүүхдийнхээ хадгаламжид байнга мөнгө хийж чаддаггүй ч дараах төрлөөр орж ирсэн мөнгөнүүдийг шууд хадгаламж руу нь хийж болно. Дараах мөнгөнүүдийг хүүхдийнхээ хадгаламж руу хийж сураарай. Үүнд:

  • Улсаас өгдөг хүүхдийн мөнгө (автоматаар хадгаламж руу нь татуулах хэлбэрээр тохируулах);
  • Хүмүүс хүүхдэд бэлэг болгож өгсөн мөнгөнүүд;
  • Хүүхдийн төрсөн өдрөөр заавал мөнгө хийх;
  • Шинэ жилийн гацуур дээр цугласан мөнгө;
  • Цагаан сараар айл хэсээд бэлэгт авсан мөнгө г.м.

Эдгээр мөнгө орж ирээгүй гэж бодоод л хадгаламждаа хийчхэж байгаарай. Байгаагүй байсан ч амьдрал тань үргэлжлэх учраас ер нь л хадгаламж руу заавал хийнэ гэсэн мөнгөө тодорхойлчихоор амар байдгаас гадна хийгээд л байвал улам бүр гарт ороод үлдсэн мөнгөө амьдралдаа хүргээд сурчихдаг шүү. Дуслаар нэмж, ямхаар өсгөцгөөе!

Энэхүү зөвлөгөөг Төрийн банкны “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд залуу ээжүүдийн “Queen Mama” сошиал нэгдэлтэй хамтран хүргэлээ.

Та хуримтлал үүсгэж хараахан амжаагүй байгаа бол Төрийн банкны хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан өсгөхийн зэрэгцээ тус аянд нэгдсэнээр хамгийн дотнын хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп хосоороо үзэх эрх болон бусад олон төрлийн урамшууллын эзэн болох боломжтой. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633352
0 эможи

Mrs lisa
2022-01-15 07:07
Хөөх би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай эцэст нь танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэд бас бизнесээ сайжруулах сайн санаа хайж, SERVICES@ECTBANKS хаягаар дамжуулан түншилж байна. COM ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM whatsapp 6788559641
keyboard_arrow_up