COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нар бэлтгэгдлээ

админ
2021 оны 12 сарын 06

Arslan.mn

Санхүүгийн тогтвортой байдлыг дунд болон урт хугацаанд хангах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар 2021 оны 09-р сарын 17-ны өдөр баталсан.  Энэ хөтөлбөрт Жижиг, дунд үйлдвэрийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын банкны холбоо зэрэг оролцогч талуудыг багтаасан.

Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар бүртгэлтэй 190,830 аж ахуйн нэгж байгаагаас 94,492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь буюу 64,252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь буюу 614,346 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8%, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байгаа тоо баримт ч байна. Ажиллах хүчний тоогоор авч үзвэл жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 93.1 хувь нь 1-9 ажилтантай, 6.3 хувь нь 10-49 ажилтантай, 0,6 хувь нь 50-199 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. Эндээс харахад бид энэ салбарт зайлшгүй анхааралаа хандуулах шаардлагатай тул энэхүү дунд хугацааны төлөвлөгөөг хамтран  хэрэгжүүлж байна.

“Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө” – г хэрэгжүүлснээр оролцогч талуудын хамтын ажиллагааны тэнцвэртэй байдал хангагдаж, авч буй арга хэмжээ, үйл ажиллагааны давхардал арилах ач холбогдолтой. Түүнчлэн  хөтөлбөрийн үр дүнд бичил, жижиг, бизнес эрхлэгчдийн санхүүгийн сахилга бат сайжирч, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадвар нь дээшилж, зөв хөрөнгө оруулалт хийх замаар бизнесээ өргөжүүлэх боломжтой. Цаашлаад, Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлнэ гэж тооцож байна.

Энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалтанд ХХААХҮЯ, ЖДҮГ, CЗХ, ХДК, МБХ, ЗБДС, Нийслэлийн ЖДҮҮДТ, МҮХАҮТ, НТБҮТ, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Хөгжлийн Шийдэл” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын нийт 25 төлөөлөл 4 өдрийн турш хамрагдаж, БАТЛАМЖ гардан авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633164
0 эможи

Зочин
2021-12-06 17:38
Ийм сургалтаа хүүхэд гаргаад гэрт сууж байгаа эмэгтэйчүүдээ хамруулж болдоггүй юм уу тэрүүхэн тэндээ мэдээлэлд ойр хүмүүс л өөрсдөө болон өөрийнхөа садан төрлөө суулгачих юмаа.Арай өөр аргаар тэр тусмаа хүүхдээ хараад гэртээ байгаа охид эмэгтэйчүүдийг хамруулах нь зөв байх шүү
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up