COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНКНААС цахим мөнгө гаргах зөвшөөрөл олголоо

админ
2021 оны 8 сарын 26

Arslan.mn

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа. Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Эм Пи Эс Си” ББСБ ХХК, “Инвескор хэтэвч” ББСБ ХХК-д, төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг “Ашид капитал” ББСБ ХХК-д төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг “М” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-д тус тус олгов.

Зөвшөөрлийг гардуулах үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван финтек компаниуд нь хууль тогтоомжийг баримтлан, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллах нь чухлыг онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630220
1 эможи

keyboard_arrow_up