ТАНИЛЦ: Наадмын өмнө танилцуулсан ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭРҮҮД ТАНИЛЦ: Наадмын өмнө танилцуулсан ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭРҮҮД
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Наадмын өмнө танилцуулсан ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭРҮҮД

2021 оны 7 сарын 13

Arslan.mn

МОНГОЛБАНКНААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОХИЦУУЛАЛТЫН
АРГА ХЭМЖЭЭГ ХЭСЭГЧЛЭН СУНГАЛАА

Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэсэн билээ. 

Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээсэн гэсэн үг.

Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг (90 хоног болгосон байгааг) 2021 оны 8 дугаар сараас 75 хоног, 2021 оны 10 дугаар сараас 60 хоног, 2021 оны 12 дугаар сараас 45 хоног, 2022 оны 02 дугаар сараас 30 хоног, 2022 оны 4 дүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицууллаа.   

Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус тус хэвийн горимд шилжүүллээ.

Банкуудад хяналт шалгалтын хүрээнд  мөрдүүлж буй дээрх журам, зааварт түр хугацааны хөнгөлөлттэй зохицуулалтуудыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ.

Цаашид Монголбанкны зүгээс хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд цар тахлын болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр зохих тохируулгыг хийж ажиллах болно. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг ханган ажиллах, эрсдэл хуримтлагдах, эрсдэлээс хамгаалах нөөц, хөрөнгийн хуваарилалтыг зохистой түвшинд хадгалах, төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байх зорилттой уялдана.      

Зээлийн эргэн төлөлттэй холбоотой түгээмэл асуулт хариулттай ЭНД дарж танилцана уу.  


ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ 2021 ОНЫГ ДУУСТАЛ ХОЙШЛУУЛАВ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Тус арга хэмжээний хүрээнд
 

  1. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах,
     
  2. Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.


Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцана уу.

 Хуваалцах  Жиргэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
628797
2 эможи

keyboard_arrow_up