COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авчээ

админ
2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Монголбанк 2021 оны 4 дүгээр сард 1.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 4 дүгээр сард 160,616.05 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626735
0 эможи

Зочин
2021-05-10 20:00
Хорионд ороод яам тамгын газрууд нь бараг ихэнх нь ажиллахгүй болохоор энэ бичиг баримтын гарын үсгүүд албан бичгүүд гэсэн хүнд суртал чинь дийлдэхгүй хөдөө ажилдаа явж чадахгүй хот гэртээ хорионд бна. Ажил гь эхлэхээр 7 хоногт 1-2 өдөр л ажиллаад байхад яаж ажил явах юм бээ. Бусад нь эд нараас шалтгаалж ажил хойшилж байгааг мэддэг буянгууд уу
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up