МОНГОЛБАНК: “Ажлын байрыг дэмжих зээл” тасалдаагүй, хэвийн олгогдож байна МОНГОЛБАНК: “Ажлын байрыг дэмжих зээл” тасалдаагүй, хэвийн олгогдож байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: “Ажлын байрыг дэмжих зээл” тасалдаагүй, хэвийн олгогдож байна

2021 оны 4 сарын 30

Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банкуудын эх үүсвэрээр 2021 оны 3 дугаар сараас эхлэн олгож эхэлсэн.  

Өнөөдрийн байдлаар нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг 48,442 иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн бөгөөд 619.0 тэрбум төгрөгийн зээлийг 1,368 аж ахуйн нэгж, 7,662 иргэнд олгоод байна.      

Ковид-19 цар тахлын тархалтаас шалтгаалан бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор уг зээлийн олголт удаашралтай байгаа хэдий ч энэ хугацаанд банкууд өмнө хуримтлагдсан зээлийн хүсэлтүүдийг судалж, эцэслэх ажлыг зогсолтгүй хийж байгаа бөгөөд хөл хорио цуцлагдсаны дараа судалж дууссан зээлүүдийг иргэдэд олгохоор ажиллаж байгаа болно. 
Олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр санхүүжилтгүйн улмаас “Ажлын байрыг дэмжих зээл” зогсоод байгаа тухай буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг хөнгөлөлттэй зээл нь тухайн банкны өөрийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа, банкнаас олгох эх үүсвэрийн хэмжээнд хүрээгүй тохиолдолд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгогдох боломжтой юм.   
 

САНГИЙН ЯАМ, МОНГОЛБАНК
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626272
0 эможи

keyboard_arrow_up