COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ТӨРИЙН БАНК“ олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно

админ
2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны нэгдүгээр дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой. 

Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП5 банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна.

Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны зургаа дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй. Иймд Төрийн банкыг нээлттэй хувьцаат компани болгож, IPO хийх бөгөөд хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Төрийн банкны хувьд Арилжааны банкны зах зээлийн 10 орчим хувийг эзэлдэг, Монгол улсын бүх сум сууринд 500 орчим салбар нэгжтэй, 2020 оны жилийн эцсийн байдлаар 3.5 их наяд төгрөгийн актив, 1.8 их наяд төгрөгийн зээл, 303.6 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 30.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан Монгол Улсын Топ 4 банкны нэг юм.

Тус банк нь IPO хийснээр иргэд, хуулийн этгээдүүд Төрийн банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болж, банканд тавих олон нийтийн хяналт, компанийн засаглал сайжрах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626267
1 эможи

keyboard_arrow_up