COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк, Шпаркассэ банкны сантай “Бэлэглэлийн гэрээ“-нд гарын үсэг зурлаа

админ
2021 оны 4 сарын 02

Arslan.mn

Монголбанкнаас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2016 оноос эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах хүрээнд өнөөдөр Монголбанк, Шпаркассэ банкны сангийн хооронд санхүүгийн боловсролыг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэх, орон нутаг болон алслагдмал бүс нутагт амьдарч буй иргэдэд сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулан автобус болон сургалтын хэрэглэгдэхүүнүүд бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Энэхүү гэрээ байгуулах үйл ажиллагаа “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны үеэр тохиож байгаагаар онцлог юм.

Бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд ХБНГУ-ын Элчин сайдын яам - Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг оролцсоны зэрэгцээ Монголбанкыг төлөөлж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-ыг төлөөлж Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар гарын үсэг зурлаа.

Ковид-19 цар тахлын тархалт өргөн дэгдсэн хүнд үед иргэд хуримтлал үүсгэх, санхүүгийн луйвраас өөрийгөө болон өрх гэрээ хамгаалах, гэнэтийн нөхцөлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгож сурах зэрэг хэрэгцээ, шаардлага өндөр байгаа үед олон нийтэд нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийг хүргэхэд тус сангаас Монгол Улсад хүлээлгэн өгч буй сургалтын зориулалт бүхий автобус, бусад сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625086
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up