Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөний талаар арилжааны банкууд юу хэлэв? Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөний талаар арилжааны банкууд юу хэлэв?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөний талаар арилжааны банкууд юу хэлэв?

2021 оны 3 сарын 05

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.

Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд "Монгол Улс цар тахлын нөхцөл байдлыг даван туулж байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, улсынхаа эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр 10 их наядын санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулснаас хоёр их наядыг нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд гурван хувийн хүүтэйгээр банкуудаар дамжуулж зээлээр гаргая, хүүгийн зөрүүг төрөөс даая гэж тооцсон. Үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллахыг гэж банкны салбарынхнаас хүсэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар ажлын байр 70 орчим мянгаар буурсан. Хөл хорионы дэглэм үргэлжилж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй байсаар байвал цаашид 130 мянга хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянга төгрөг хүртэл нэмэгдүүлж,  ус, цахилгааны хэрэглээ, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авсан. Одоо бид бэлэн мөнгө тараах биш баялаг бүтээгчдээ, салбаруудаа дэмжих зорилго тавьж, тухайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж  үзсэн.  

  • Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 0.5,
  • Стратегийн ач холбогдолтой төслүүдэд 2,
  • Монголбанкны дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд 2,
  • Орон сууцжуулах төсөлд 3,
  • Хөдөө аж ахуйн салбарт 0.5,
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 их наяд төгрөгийг тус тус зарцуулна гэсэн байдлаар  төлөвлөсөн  юм. Өнөөдөр та бүхэнтэй зээлийн хэрэгжилтэд ямар асуудал байгаа талаар сонсохоор ирлээ” хэмээн Засгийн газраас баримталж буй зарчмаа товч танилцууллаа.

Банкны салбарын төлөөллүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг хүсэж буй банкны секторын бодлогын хүлээлтийн талаар товч илтгэлүүдийг тавьсан. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монгол Улсын гадаад тэнцэл 2016 оны хүнд үеэс үлэмж дээшилж, есөн сарын хэрэгцээг хангах нөөцтэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай богино хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхжүүлэх нь чухал. Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухраагаад байна" гэжээ.

Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөний талаар уулзалтад оролцсон арилжааны банкны төлөөллүүд дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: -Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үед  банкны үйлчилгээг  иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа. Ингэж салбарын үйлчилгээг цахимжуулахад 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Зах зээлд нийлүүлэгдсэн нийт зээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор 150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийг тус тус хойшлуулсан байна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэдэг саналтай байна.

Энэ хүрээнд

  • Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах/Үүн дээр Засгийн газраас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/
  • Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх
  • Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх
  • Зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал.

Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч Б.Мэдрээ: -Зээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон аж ахуйн нэгж “бүдрэнэ. Засгийн газраас хэрэгжүүлэх энэ зээлийн төлөвлөгөө бол арилжааны банкуудад ашиггүй ч банкны харилцагчдын орлого нэмэгдэж байвал урт хугацаандаа бүгд хожно. Банкуудын нийт мөнгөний 88 хувь нь иргэдийн л мөнгө учир бид санаа зовохгүй байхын аргагүй.

ХААН банкны гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяа: -Уул уурхайн бус  салбарт олгож буй репо санхүүжилт 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу манай банкны хувьд нийт зээлдэгчийн 88 хувь нь тэнцэхгүй байна. Тэдний зээл нийт зээлийн багцын 38 хувийг эзэлдэг. Шинэ төлөвлөгөөнд зээлийн нөхцөлд заавал ХХК байна гэж зааж өгөхөөр хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байна. Манай банкны 28 мянган зээлдэгчийн 3300 нь л тэнцэхээр байна. Тиймээс 500 хүртэл сая төгрөгийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд, 3 тэрбум хүртэлх зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгох байдлаар тавигдах шаардлагын босгыг буулгаж өгвөл зохимжтой. Манай 24 мянган зээлдэгч 50-70 мянган хүнийг ажлын байраар хангадаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624249
0 эможи

keyboard_arrow_up