Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2021 онд 700 тэрбум төгрөгт хүргэнэ Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2021 онд 700 тэрбум төгрөгт хүргэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2021 онд 700 тэрбум төгрөгт хүргэнэ

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

 Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр болон эдийн засгийн статистик үзүүлэлтийн талаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  "Монголбанкны зүгээс тус хөтөлбөрт дэмжиж оролцоно. Тэр утгаараа төлөвлөгөөг боловсруулахад хамт ажилласан. 2020 он хорио цээрийн үед ажилласан жил болж өнгөрсөн тул 2021 онд тусгайлсан хөтөлбөр гаргаж байж эдийн засгаа зөв сэргээх зайлшгүй шаардлага тулгарсан. Төсөв агшилттай болсон үед Төв банкны зүгээс төсөв мөнгөний бодлогоо уялдуулахаар ажиллаж байна.

10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд:      

  1. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл,
  2. Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх 2 сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг,
  3. Эхний ээлжид Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг,
  4. Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  5. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  6. Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.

Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өмнө нь жил бүр 300-400 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг байсан. Энэ нь өмнөх зээлдэгч нарын эргүүлэн төлсөн зээлийн нийт эргэн төлөлт юм.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2021 онд 700 тэрбум төгрөг болж, өсч байна.

Ажлын байрыг хадгалахад зориулж, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгоно. Төв банкны бодлогын хүү одоо 6 хувь байна. Үүнээс ч бага хүүтэй зээл олгоно." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624003
0 эможи

Цэнд аюуш
2021-02-26 18:41
Вагцин
зочин
2021-02-25 16:10
банкууд зөвхөн. шалгуурт том компаниудаа. хэдэн тэрбумаар өгөөд. дуусна.Хэдэн айл тэтгэдэг. Олон жижиг үйлдвэрлэгчид шалгуурт тэнцүүлэхгүй хлосон.хоцорно.Үнэхээр банкаар дамжуулах нь ЭД үйлдвэрлэгчид биш ,том цөөн хэдийг тэтгээд өнгөрлөө...
keyboard_arrow_up