​Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг хэвээр хадгалж, 250 тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилтийг батлав ​Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг хэвээр хадгалж, 250 тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилтийг батлав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

​Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг хэвээр хадгалж, 250 тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилтийг батлав

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг Монголбанк танилцуулж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Эдийн засаг банк санхүүгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны төлөв байдлын эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Мөн ЖДҮ, уул уурхайн экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум хүртэлх төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр гадаад эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрийн хувьд харилцан адилгүйгээр үргэлжилж  байна. Вирусийн эсрэг вакцинуудын туршилт эхнээсээ амжилттай дуусч эхэлсэн нь зах зээлд эерэг дохиог өгч байна.

Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.

Шууд үзэх: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
622100
1 эможи

Зочин
2020-12-18 15:51
keyboard_arrow_up