Өнөөдрөөс 446 гаруй мянган иргэний тэтгэврийг олгоно Өнөөдрөөс 446 гаруй мянган иргэний тэтгэврийг олгоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс 446 гаруй мянган иргэний тэтгэврийг олгоно

2020 оны 12 сарын 01

Arslan.mn

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэврийг өнөөдөр арилжааны 6 банкаар дамжуулан 446 мянган иргэн авна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнөөгийн нөхцөлд иргэдийг банкинд очиж бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж бэлэн мөнгөний автомат машин болон интернэт банк ашиглахыг нийгмийн даатгалын байгууллага, арилжааны банкуудаас сануулж байна. 

Банкаар зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна. 

Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдрөөс 446.4 мянган тэтгэвэр авагчид 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг олгоно. Тодруулбал: 

  • 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 
  • 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 
  • 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621659
0 эможи

зочин
2020-12-01 23:51
Төр засаг тэтгэвэр өгч, гялайлгаж байгаа юм шиг. Өөрсдийн авах ёстой мөнгөө авч байгаа биз дээ.
Зочин
2020-12-01 19:32
Зочин
2020-12-01 11:56
11 сарын 5 нд тэтгэврийн зээл авсан юм. Өнөөдөр тэтгэвэр 350000 бүтэн орсон байна. Хойшлуулсанд баярлалаа.
Зочин
2020-12-01 11:48
keyboard_arrow_up