Банкууд хүүг хязгаарлахгүй гэдгээ мэдэгдэж эхлэв Банкууд хүүг хязгаарлахгүй гэдгээ мэдэгдэж эхлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Банкууд хүүг хязгаарлахгүй гэдгээ мэдэгдэж эхлэв

2020 оны 11 сарын 18

Цар тахлын хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хямарч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого тасалдаад байна. Цаашид нөхцөл байдал намжихгүй бол юу болохыг хэлж мэдэхгүй. Энэ үед иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд банкны зээлийг хойшлуулахаас гадна хүүг зогсоох саналыг хамгийн ихээр гаргаж байгаа юм. Тэгвэл банкууд хүүгийн орлогоо хязгаарлахгүй гэдгээ Монголбанкаар дамжуулан мэдэгдээд эхэллээ. Монголбанкнаас өчигдөр орой гаргасан мэдэгдэлд “Монголбанкны зүгээс санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс банкны салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Санхүүгийн салбарын зээлдэгч болон харилцах, хадгаламж эзэмшигчийн аль алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Тухайлбал, банкны салбарт нийт 9.2 сая харилцах, хугацаагүй болон хугацаатай хадгаламжийн дансанд нийт 21.7 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Энэ оны аравдугаар сарын дүнгээр банкны салбараас эх үүсвэрт төлж буй нэг сарын хүүний зардал 184.7 тэрбум төгрөг байгаа нь банкны хүүний орлогыг хязгаарлах тохиолдолд томоохон алдагдал үүсэхийг харуулж байна. Иймд аливаа бодлого, шийдвэр нь санхүүгийн зуучлал, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна.

Цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно. Өнөөдрийн байдлаар нийт 125,206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна.

Түүнчлэн, төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн төлбөрийг түр хугацаанд хойшлуулах арга хэмжээ энэ оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан билээ. Монголбанкны зүгээс Засгийн газартай зөвшилцөж, дэмжих тохиолдолд энэ арга хэмжээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Бизнесийн, хэрэглээний болон хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссын зөвшөөрлийн хүрээнд банкууд салбар, нэгжүүдээ тодорхой хэмжээнд нээн ажиллуулахад бэлэн болохыг мэдэгдсэн” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
3
621261
11 эможи

Зочин
2020-11-19 07:46
Яагаад банк ашиггүй ажиллана гэж хамгийн амшигтай яагаач үгүй байхад хүний дансанд байсан мөнгө зээлрүүгээ таиаж авна тэнд чинь бас хугацаа заасан байдаг энэ хугацаанд эхгэлтэнд мөнгөө яаж оруулж байгаа бол зээл нь дутвал хамтан үүрэг хүлээгчийн данснаас дураараа татаж авна хэлж авах хэрэгтэй ийм монопол байж болохгүй нэг удаа цар дахалын энэ аймаар үeд төр засагтай нийлж ажиллаж болно шдээ.цалингийн зээл ипотeкийн зээл бүгдыг л түр зогсоож зарцаах хэрэгтэй.төр засагтайгаа нийлж ажиллаж чадахгүй бол төр нь хатуу хариуцлага тавих ёстой шдээ.хамгийн ашигтай ажиллаж хүмүүсээ шулж байгаа газар банк шүү дээ дэлхийд байхгүй хүү авдаг.ард ирэгдээ шулдаг махны машин. ТӨР ӨӨРӨӨ БАНКАНДАА ХАРИУЦЛАГА ТАВИХ ХЭРЭГТЭЙ.
Зочин
2020-11-18 21:38
миний сард төлдөг 2 сая төгрөгний 1сая 400аад мянган хүү үлдсэн 600аад мянган төгрөг үндсэн зээлээс хасагддаг шид би хэдэн сар нэг сая дөрвөн зуун мянган төгрөгийг бэлэг болгож өөрөө ажлаа хийхгүй байж хаанаасаа гаргаж өгхүү золбин гөлөгнүүд хүү бодоод явж байна гэсэн хэрэг алга
Зочин
2020-11-18 16:39
Банк бас өөрсдийгөө эрсдлээс хамгаалах үүрэгтэй. Зөв
Зээлтэй монгол
2020-11-18 15:58
Төрөөсөө том болцон банкуудын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалмаар юм. Амьд явах эсэх нь ч баталгаагүй ийм цаг дор мөнгө мөнгө биш "хүн хүнээ" бодох ёстой юм биш үү ард түмнийг шулаач нараа!!
монгол хүн
2020-11-18 15:25
одоо энэ хэдэн банканд хатуухан шиг арга хэмжээ авахгүй бол дэндүү даварсан бөлгөө. орлоггүй наймаачин юугаараа зээлээ төлөх юм.
zssss
2020-11-18 13:35
uls bj heden banknii ha gart ortson im archaagvi uls da
Зочин
2020-11-18 13:16
keyboard_arrow_up