ХӨГЖЛИЙН БАНК: Зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн анхааралд ХӨГЖЛИЙН БАНК: Зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн анхааралд
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: Зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн анхааралд

2020 оны 9 сарын 29

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг СОНГОН ШАЛГАРУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 407 дугаар тогтоолоор байгуулсан санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, улсын бүртгэлийн 9011680088, регистрийн 6196233 дугаартай “Ди Би Эм лизинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолын 2.1 дэх хэсэгт заасны дагуу “Ди Би Эм лизинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар шийдвэрээр татан буулгаж, татан буулгах журам, хугацаа, татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг томилж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу нийтэд үүгээр мэдэгдэж байна.

Зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчийн анхааралд:

“Ди Би Эм лизинг” ХХК-иас авлага нэхэмжлэх эрхтэй зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө нэхэмжлэлээ Монгол Улс, Улаанбаатар хот /14210/, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 19-р байр /Хөгжлийн банкны байр/, 12 давхарт Татан буулгах комиссын гишүүн Г.Гэрэлмаад бичгээр биечлэн ирүүлж, акт үйлдэхийг үүгээр мэдэгдэж байна.

Жич: Зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нь  “Ди Би Эм лизинг” ХХК-д нэхэмжлэл гаргах журам”-ын дагуу нэхэмжлэлээ гаргана уу.

Холбогдох утасны дугаар: 99745848, 88114055, 80005060.
 

“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-Д НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

    1. Энэхүү “Ди Би Эм лизинг” ХХК (цаашид “Компани” гэх)-д нэхэмжлэл гаргах журам (цаашид “Журам” гэх)-ын зорилго нь Иргэний хуулийн 32.4, Компанийн тухай хуулийн 27.2, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 155 дугаар тогтоолын 2.1 дэх хэсэг, Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар шийдвэрийг тус тус хэрэгжүүлэхээр зээлдүүлэгч, үүрэг гүйцэтгүүлэгч (цаашид “Нэхэмжлэгч” гэх)-ээс Компанид нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
    2. Журамд ашиглагдах нэр томьёог дараах утгаар ойлгоно:

1.2.1. “татан буулгах комисс” /цаашид “Комисс” гэх/ гэж Иргэний хуулийн 32.2-т зааснаар “Ди Би Эм лизинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүнийг;

1.2.2. “зээлдүүлэгч” гэж Иргэний хуулийн 281.1, 451.1-т зааснаар Компанитай зээлийн гэрээ байгуулж, Компанийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг;

1.2.3. “үүрэг гүйцэтгүүлэгч” гэж Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Компанитай иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, түүнд холбогдох үүргийн гүйцэтгэлийг Компаниас холбогдох хууль болон гэрээний дагуу шаардах эрхтэй этгээдийг;

1.2.4. “нэхэмжлэл” гэж зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгчээс Компанид бичгээр гаргаж өгөх шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон эрх зүйн баримт бичгийг.

    1. Компани болон Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээж авах үйл ажиллагаандаа Иргэний хууль, Компанийн тухай хууль, энэхүү Журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.
    2. Журмын үйлчлэх хүрээ нь Компани болон түүний зээлдүүлэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэл гаргах, хүлээн авах үйл ажиллагаанд хамаарна.
    3. Журам нь Компанийн тухай хуулийн 29.2-т зааснаар бүртгэх байгууллага Компанийг улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хоёр. Нэхэмжлэл гаргах түүнийг хүлээн авах

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг Компанид бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэрд дараах зүйлийг тусгасан байна:

2.1.1. Нэхэмжлэгчийн гарын үсэг, хуулийн этгээд бол түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг дарсан байх;

2.1.2. нэхэмжлэл гаргасан огноо, нэхэмжлэл үйлдсэн хот, аймгийн нэр,

2.1.3. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, хаяг, утасны дугаар, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, оршин байгаа газар, төлөөлөх эрх бүхий этгээдийн албан тушаал, овог нэр, утасны дугаар;

2.1.4. Компанийн оноосон нэр, хаяг, регистрийн дугаар, оршин байгаа газар;

2.1.5.нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт /нотлох баримт нь эх хувь, эсхүл нотариатоор баталгаажуулсан хуулбар байна/;

2.1.6. нэхэмжлэлийн үнэ, тус үнийн дүнг тасалбар болгон тооцсон хугацаа;

2.1.7. нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт, хуудасны тоо /нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг нь: иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, гэрээ, санхүүгийн баримт бичиг, бусад шаардлагатай баримт бичиг байх ба эх хувь, эсхүл нотариатоор баталгаажуулсан хуулбар байна/.

2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацаа нь Иргэний хуулийн 32.4, Компанийн тухай хуулийн 27.2-т зааснаар Компаниас нэхэмжлэл гаргах журам, хугацааг өдөр тутмын сонинд нийтэлсэн мэдэгдэлд зааснаар тодорхойлогдоно.

2.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг ажлын цагаар Компанийн оршин суугаа хаягт биечлэн хүргэж өгөх ба Комиссын шийдвэрээр томилогдсон эрх бүхий этгээд нэхэмжлэлийг хүлээн авсан акт үйлдэж, ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан баримт бичгийн хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулж, бүртгэл хөтөлнө. Нэхэмжлэлийг актаар хүлээн авах үед Журмын 2.1-т заасан хэлбэрийн болон бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй нь тогтоогдвол хүлээн авахгүй буцаана.

2.4. Комисс нь дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хариу албан бичиг хүргүүлнэ:

2.4.1.Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;

2.4.2.Компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан нь баримтаар нотлогдож байгаа, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулсан тухай шүүхийн болон арбитрын шийдвэр, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын акт, шийдвэр байгаа;

2.4.3.нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон эсхүл хүлээж авахаас татгалзсан шүүхийн болон арбитрын шийдвэр, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;

2.4.4.нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, үнэ нь Компанийн санхүүгийн тайлан, данс, бүртгэлээс зөрүүтэй;

2.4.5.Компанийн үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл байвал;

2.4.6.Иргэний хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хийсэн хэлцэл байвал;

2.4.7.нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрвэл;

2.4.8.нэхэмжлэл нь Журмын 2.1-т заасан хэлбэрийн болон бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй, түүнчлэн Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа энэхүү Журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон.

Гурав. Бусад зүйл

3.1. Компанийн ажилтан болон Комисс нь энэхүү Журмыг зөрчсөн нь тогтоогдвол Компани нь өөрийн дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ба зээлдүүлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нь уг асуудлаар Компанид гомдол гаргах эрхтэй болно.

-----оОо-----

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620403
0 эможи

keyboard_arrow_up