Монголбанк есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авлаа Монголбанк есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авлаа

2020 оны 10 сарын 06

Arslan.mn

Монголбанк өнгсөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17 тонн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48  төгрөг байжээ.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620260
0 эможи

Зочин
2020-10-06 19:04
Зочин
2020-10-06 13:31
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up