Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг СОНГОН ШАЛГАРУУЛНА Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг СОНГОН ШАЛГАРУУЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг СОНГОН ШАЛГАРУУЛНА

2020 оны 9 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

2. Банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

3. Ял шийтгэлгүй байх;

4. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

5. Зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;

7. Төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй байх;

8. Банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх;

9. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компани /Хөгжлийн банк/-ийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

10. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компани /Хөгжлийн банк/-ийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

11. Монгол Улсын Хөгжлийн банктай бизнесийн аливаа холбоогүй байх;

12. Банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

13. Банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк болон бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан эсхүл түүний холбогдох этгээд бус байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

3. 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;

4. Оршин суугаа газрын тодорхойлолт;

5. Төрийн албан хаагчийн анкет;

6. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;

7. Өөрийн намтар (CV);

8. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

9. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

10. Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;

11. Монголбанкнаас “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт;

12. “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа, “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, -р хороо, С.Данзангийн гудамж, Засгийн газрын II байр, Сангийн яам, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичиг Утас: 264158

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620153
0 эможи

Зочин
2020-10-01 11:16
Хөгжлийн Банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up