БАЯН-ӨЛГИЙ: Мөнгөн тэмдэгтийг хүндлэн гамтай хэрэглэдэг иргэдээ урамшуулав
2020 оны 9 сарын 23
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн зөв, зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд Баян-Ѳлгий аймаг дахь Монголбанкны салбараас иргэдэд мөнгөн тэмдэгтийг улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл, үнэт цаасных нь хувьд цэвэр нямбай, зүй зохистой хандахыг уриалж, мөнгөн тэмдэгтийг хүндлэн гамтай хэрэглэдэг иргэдээ урамшуулан ажиллав.
Харин иргэдийн нэлээдгүй хэсэг нь Картанд мөнгөө авч, картаар үйлчлүүлж, мобайл банк ашигладаг болсон нь сайшаалтай байлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
620012
2 эможи
Зочин
2020-09-23 15:20
Зочин
2020-09-23 14:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: