Г.Энхтайван: Ипотекийн хүүг 6% болгох шийдвэр гарвал 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ Г.Энхтайван: Ипотекийн хүүг 6% болгох шийдвэр гарвал 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Энхтайван: Ипотекийн хүүг 6% болгох шийдвэр гарвал 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ

2020 оны 9 сарын 15

Arslan.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өчигдөр мэдээлэл хийх үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Монголбанкнаас Засгийн газартай хамтран ипотекийн зээлийг хүүг 6 хувь болгож бууруулах асуудлыг судалж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийг 6 хувь болгож бууруулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулсан. Түүнээс биш хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргаад байгаа шиг эцэслэн шийдчихсэн юм биш.

Монголбанк энэ оны тавдугаар сараас эхлээд арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээл олгож байна. Одоогийн байдлаар 146.3 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоод байна. 2100 орчим иргэнд 8 хувийн зээл шинээр олгосон гэсэн үг. Ипотекийн зээлийг хэрвээ 6 хувь болговол 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна." гэсэн юм.

Харин 8%-ийн хүүг 6% болгон бууруулах шийдвэр гарвал 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ гэсэн төсөөлөлтэй байгаа гэдгийг тэрбээр оноцлсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619828
2 эможи

Зочин
2020-09-15 15:53
Цэвээнпүрэв
2020-09-15 10:25
Хуучин 8 хувиин зээлтэй хүмүүсииг бас оруулах хэрэгтэй
keyboard_arrow_up