Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 11.3%-д хүрч, өмнөх оноос ₮53 тэрбумаар өсжээ Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 11.3%-д хүрч, өмнөх оноос ₮53 тэрбумаар өсжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 11.3%-д хүрч, өмнөх оноос ₮53 тэрбумаар өсжээ

2020 оны 9 сарын 14

Arslan.mn

Mөнгөний нийлүүлэлт 2020 оны наймдугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (4.4%) их наяд төгрөгөөр өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сарын эдийн засгийн мэдээллийг танилцуулах үеэр онцоллоо.

Мөнгөний нийлүүлэлт ийнхүү өсөхөд дараах хоёр зүйл голлон нөлөөлжээ. Үүнд,

  • Валютын хадгаламж 1.7 (58.6%) их наяд төгрөгөөр,
  • Төгрөгийн хадгаламж 383.4 (3.5%) тэрбум төгрөгөөр өссөн

Харин ААН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн наймдугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.2 (0.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 876.9 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 их наяд төгрөг буюу 50.7% нь иргэдийнх байна. 

Мөн "Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны наймдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болсон. Энэ нь 

  • Өмнөх сараас 0.3 (0.03%) тэрбум төгрөгөөр,
  • Өмнөх оны мөн үеэс 153.7 (15.6%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт

Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.5 %-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн гэдгийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан хэлэв. 

 

Тухайн зээлдэгчийн зээлийн мэдээллийг ангилах нь: 

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг. Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн
  • 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 91-180 хоног – Хэвийн бус
  • 181-360 хоног – Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног – Муу

Тэгвэл банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл мөн энэ оны наймдугаар сарын эцэст хоёр их наяд төгрөг болжээ. Энэ нь, 

  • Өмнөх сараас 22.9(1.2%) тэрбум төгрөгөөр,
  • Өмнөх оны мөн үеэс 53.3 (2.8%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр өсжээ. 

Хүснэгт 1. ААН, иргэдэд олгосон зээоийн өрийн үлдэгдэл, зээлээр ангиллаар, жил бүрийн наймдугаар сарын эцэст 

Монголбанкнаас зарласан төгрөгийн валюттай харьцах ханшны тухайд /2020 оны 8 дугаар сард/

  • Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2,849.11 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар суларсан. 
  • Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 411.18 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар суларсан 
  • Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 38.60 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар, өмнөх сараас 2.6 хувиар чангарсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619815
0 эможи

Зочин
2020-09-14 17:25
keyboard_arrow_up