ИНФОГРАФИК: Мөнгөн тэмдэгтийн насжилт дунджаар 3.8 жил байна ИНФОГРАФИК: Мөнгөн тэмдэгтийн насжилт дунджаар 3.8 жил байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 25, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ИНФОГРАФИК: Мөнгөн тэмдэгтийн насжилт дунджаар 3.8 жил байна

2020 оны 9 сарын 02

Монголбанкнаас санаачлан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг зохион байгуулж байна.

Аянаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг улс үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, үнэт цаасных нь хувьд зүй зохистой ашиглахыг уриалж, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Судалгаагаар Монгол төгрөгийн насжилт дундаар 3.8 жил байгаа нь дэлхийн бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм.

Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619597
0 эможи

Зочин
2020-09-02 13:50
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up