COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банк БНХАУ-ын SINOSURE-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпораци (SINOSURE)-тай 400 сая ам.доллар хүртэлх дүнтэй төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд даатгалын дэмжлэг авах“Хамтын ажиллагааны гэрээн”-д гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпорацийг төлөөлж Eрөнхийлөгч Ван Тинке Болон албаны бусад хүмүүс оролцов.

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсаас Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпорацитай 2016 оноос эхлэн хамтын ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцэж ирсэн бөгөөд сүүлийн хоёр жилд банкны санхүүгийн нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан энэхүү гэрээг байгуулах боломж бүрдсэн юм. Гэрээний хүрээнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпорацийн даатгалтайгаар БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болох юм.

Arslan.mn

 

Эх сурвалж: Хөгжлийн банк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602924
1 эможи

Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up