Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 15, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Олимпын медальтнууд ямар шагнал урамшуулал авсан бэ?

админ
2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Зуны 32 дахь олимп Токио хотноо болж Монголын шигшээ багаас гурван хүрэл, нэг мөнгөн медалийг хүртсэн. Улмаар медаль хүртсэн тамирчдад зохих хэмжээний урамшууллыг Монгол Улсын Засгийн газраас олгохоор болсон.

Тодруулбал, мөнгөн медаль хүртсэн Саейд Моллайд 60 сая төгрөг болон сар бүрийн 3 сая төгрөгийн урамшууллыг насанд туршид нь, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг, Б.Болортуяа нарт 30 сая төгрөг болон сар бүрийн 2 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь өгнө.

Мөн дээрх тамирчин тус бүрд орон сууц олгож, "Хөдөлмөрийн баатар" болон "Гавьяат тамирчин" цол тэмдгээр шагнахаар болсон талаар Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлсэн.

Тэгвэл бусад улс орнууд олимпоос медаль хүртсэн тамирчдаа хэрхэн урамшуулсан талаарх мэдээллийг хүргэе.

Олимпоос медаль хүртэх нь олон жилийн хүч хөдөлмөр, зардлын үр дүнд хүрч буй амжилт билээ. Улсынхаа далбааг олимпын тавцанд мандуулж, нэр төрийг авчирч буй тамирчдаа хүндлэн улс орнууд өөр өөр хэлбэрээр шагнаж урамшуулдаг.

Тамирчид олимпод оролцсоныхоо төлөө Олон улсын олимпын хорооноос мөнгө авдаггүй ч ихэвчлэн тухайн улсынх нь олимпын хороо, засгийн газраас урамшуулдаг байна.

Каэлеб Дрессэл. АНУ-ын усан спортын тамирчин Токиогоос таван медаль хүртсэнКаэлеб Дрессэл. АНУ-ын усан спортын тамирчин Токиогоос таван медаль хүртсэн

Жишээ нь АНУ-ын Олимпын хороо алтан медальд 37500, мөнгөн медальд 22500, хүрэл медаль тус бүрд 15000 ам.долларын урамшуулал олгохоо олимп эхлэхийн өмнө зарлаад байв.

Энэ нь Риогийн олимпод өгч байсан урамшууллаас 30 хувиар өссөн тоо юм. АНУ олимпоос 113 медаль хүртсэний 39 нь алт байсан.

Туялзуур сэлэмний алтан медальт Чэун Ка Лон

Туялзуур сэлэмний алтан медальт Чэун Ка Лон

Харин Хонконгийн анхны алтан медалийг авчирсан Чэун Ка Лонд Хонконгийн засгийн газраас 5 сая хонконг доллар буюу 1.8 тэрбум төгрөг өгөхөөр болсон.

Зохион байгуулагч Япон улс алтан медальд 45000, мөнгөн медальд 18000, хүрэл медальд 9000 ам.доллар өгөхөөр болсон бөгөөд хэрэв багийн төрлөөр медаль хүртвэл 45000 ам.доллар нэмэхээр амласан.

Япон улс олимпоос 58 медаль хүртсэний 27 нь алт байсан юм.

Жүдо бөхийн төрлөөр алтан медаль хүртсэн ах дүү Абэ

Жүдо бөхийн төрлөөр алтан медаль хүртсэн ах дүү Абэ

Гэхдээ улс бүр олимпын медальтандаа мөнгөн урамшуулал олгоод байдаггүй. Үүнд Их Британи, Шинэ Зеланд, Норвеги, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас гадна Тонга, Сент Киттс ба Невис зэрэг буурай орнууд ч багтана.

Хамгийн өндөр дүн бүхий урамшуулал өгөхөө амласан орнуудыг Сингапур тэргүүлж байна.

Тус улс олимпын алтан медаль тус бүрд 1 сая сингапур доллар (2.1 тэрбум төгрөг) мөнгөн медальд 500 мянга, хүрэл медальд 250 мянган сингапур доллар өгнө гэсэн.

Гэвч Сингапурчууд энэ удаагийн олимпоос нэг ч медаль хүртэж чадаагүй.

Сингапурын шигшээ багСингапурын шигшээ баг

Хөгжиж буй орнууд дундаас Бангладеш алтан медальд 300 мянга, мөнгөн медальд 150 мянга, хүрэл медальд 100 мянган ам.доллар амлаад байсан ч мөн л тамирчид нь медаль хүртэж чадсангүй.

Харин Казахстан улс олимпоос хүрэл медаль хүртсэн 8 тамирчиндаа тус бүр 75 мянган ам.долларын (200 сая төгрөг) урамшуулал олгосон бол Малайз улс мөнгө, хүрэл авсан хоёр тамирчиндаа 71 болон 24 мянган ам.долларыг өгөхөөр болжээ.

100 сая хүн амтай Филиппин улс алтан медаль авсан тамирчиндаа 10 сая филиппин песо буюу 700 сая төгрөг амлаад байсан.

Хүндийг өргөлийн тамирчин Хидилин Диаз тус улсын олимпын анхны алтан медалийг Токиогоос авсан бөгөөд түүнд нэмэлтээр 5 сая песог улсын спортын хорооноос өгчээ.

Мөн ерөнхийлөгч, хувийн хэвшлүүд шагнал өгсөөр Диаз нийт 48 сая песо, хувийн байшин, орон сууц, машин болон хоёр агаарын тээврийн компаниар хязгааргүй зорчих эрхтэй болжээ.

Хидилин ДиазХидилин Диаз

Түүнчлэн

  • Итали - алт 180000 евро, мөнгө 90000 евро, хүрэл 60000 евро
  • Унгар - алт 166000 ам.доллар, мөнгө 118000 ам.доллар, хүрэл 94000 ам.доллар
  • Өмнөд Африк - алт 37000 ам.доллар, мөнгө 19000 ам.доллар, хүрэл 7000 ам.доллар
  • Канад - алт 16000 ам.доллар, мөнгө 12000 ам.доллар, хүрэл 8000 ам.доллар
  • Бразил - алт 49000 ам.доллар, мөнгө 29000 ам.доллар, хүрэл 20000 ам.доллар
  • Австрали - алт 15000 ам.доллар, мөнгө 11000 ам.доллар, хүрэл 7000 ам.доллар
  • Косово - алт 100000 евро, мөнгө 60000 евро, хүрэл 40000 еврог тус тус өгөхөөр болсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
630049
5 эможи

keyboard_arrow_up