Arslan Podcast-ийн зочноор Aqua fitness болон Алтжин брендийг үүсгэн байгуулагч, эрүүл мэндийн боловсролын докторант Уянга буюу бидний сайн мэдэх Ука оролцож байна. Бид та бүхэндээ шинэ үеийн залуусын хандлага, тэдний боловсрол, мөн Алтжин брендийн талаар сонирхолтой ярилцлага хүргэх болно. Мэдээж гоо сайханаа хэрхэн хадгалж байдаг болон шинэхэн гоо сайханы үйлчилгээний брэндийн нүүр царай болсон түүхээс нь хуваалцсан юм.
ШУУД СОНСОХ:
-Зочиндоо юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд энэ сайхан бүсгүйтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би таныг Монголд хамгийн анхны Aqua fitness-ийг нутагшуулаад өөрийн гэсэн брендийг аль хэдийн бий болгоод маш олон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг энэ спортод дурлуулсан дайчин мундаг эмэгтэй гэж хүндэтгэж явдаг. Өнөөдрийн байдлаар энэ спортыг сонирхогч хүүхэд, залуучуудын тоо хэр нэмэгдсэн бэ? Мөн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шинэ техник Aqua fitness-т нэвтэрч байгаа. Эдгээрийн талаар ярилцлагаа эхлүүлье.
-Баярлалаа. Чамд болон сонсогчиддоо энэ өдрийн мэнд хүргэе. Танд бас маш их баярлалаа. Манай Aqua fitness яг 14 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Анх эхэлж байснаа бодвол үйл ажиллагаа маань өргөжөөд 2, 3 салбартай болсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд энэ төрлийн спорт эрчимтэй хөгжиж хүүхэд залуучууд их хичээллэх болсон. Үүнээс үндэслэж усны хувцасны хэрэглээ мөн их шаардлагатай болсон. Тиймээс би усны хувцасны “Алтжин” брендийг үүсгэн байгуулж дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа эрхлээд явж байна.
-Надад усны хувцасны брендээс хамгийн сонирхолтой санагдсан нэг зүйл бол танай ноолууран усны хувцас. Бидний хувьд сэрүүхэн улиралд дулаахан байхын тулд л ноолууран хувцас өмсдөг шүү дээ. Гэтэл ноолуураар усны хувцас хийчихсэн байдаг. Маш их судалгаа, ажил шаардсан байх.
-Ноолуур бол манай үндэсний бахархалт бүтээгдэхүүн шүү дээ. Дэлхийд ч танигдсан байдаг. Тэгээд дэлхийд гайхагдсан энэ үнэтэй бүтээгдэхүүнээр бид яагаад усны хувцас хийж болохгүй гэж бодож их судалсан. Ноолуурын хувьд усанд агшиж, сунадаг. Яаж энэ бүтээгдэхүүнийг агшиж сунахгүй байлгах вэ гэдэг дээр их судалгаа хийсэн. Эцэст нь бид дэлхийд анх удаа ноолууран бикиниг хийсэн.
-Танай Алтжин брендийн хувцаснуудыг хаанаас худалдаж авах боломжтой вэ?
-Манайх жилдээ хоёр удаа шинэ коллекц гаргадаг. Тэр үеэр ихэнхидээ онлайн байдлаар борлуулалт хийгддэг. Дэлгэрэнгүй мэдээллийг онлайн вэбсайт, инстаграммын "ALTJIN BIKINI", "ALTJIN FASHION" пэйж хуудсуудаар авах боломжтой. Мөн урлангийнхаа байранд бүтээгдэхүүнээ борлуулдаг байгаа.
-Нэг үеэ бодвол залуучууд гадны орныг их зорьдог болсон. Тэгэх болгондоо л бид усны хувцас худалдаж авах шаардлагатай болдог. Тэгвэл бид одоо үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой болсон нь таатай санагдаж байна. Усны хувцас сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?
-Хамгийн эхэнд биенийхээ хэлбэрт тохирсон хувцас сонгох ёстой. Далдалмаар хэсэг байгаа бол тэрийг далдалдаг, ил гаргамаар хэсэг байдаг бол ил гаргалаг гэх мэт. Бидний хувьд усны хувцас маань турлаган дээр суурилагдаж хийгдэж байгаа. 10 гаруй жил энэ салбарт ажилласан хүнд олон олон санал ирдэг.
Тэднийг бодож боловсруулж насны онцлог, газар зүйн онцлогт тохирсон загваруудыг гаргадаг. Далайн эрэг дээр өмсөхөд тохиромжтой гоёмсог, гар урлал орсон чимэглэлтэй чамин загвар, энгийн бассейнд өмсөх, 50-аас дээш насныханд зориулсан гэх мэт олон загвар, чиг хандлагатай коллекц байгаа.
-Залуу хүн ирсэн байгаа учраас энэ асуултыг асуумаар санагдаж байна. Ер нь их хотын залуус гэж хэнийг хэлэх вэ? Их хотын залуус өөртөө ямар дадал хэвшил, соёлыг дадал болгосон байх ёстой гэж боддог вэ?
-Их хотын залуус хамгийн эхлээд хувь хүний соёлыг өөрийн болгосон, бусдадаа үлгэр дуурайлал болсон , илүү их мэдээлэлтэй, түүнийгээ зөвөөр бусдад түгээдэг байх ёстой гэж боддог. Үүнээс гадна хувцаслалт дээрээ анхаарч үндэсний буюу дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг байх хэрэгтэй гэж боддог. Спортын салбарт ажилладаг хүний хувьд бас нэг хэлмээр байгаа зүйл бол спортын төрөл төрөлд нь тохирсон хувцсыг сонгож өмсөх хэрэгтэй. Зун болохоор манай залуучууд голын эргээр зугаалдаг шүү дээ. Тэр үедээ усны хувцас өмсөх хэрэгтэй. Зориулалтын газар нь зориулалтын хувцас өмсөх нь их хотын залуусын бас нэг дадал болгох ёстой зүйлийн нэг. Миний хувьд усны хувцас, дотуур хувцас хоёр маш их ялгаатай гэдгийг ойлгуулах гэж их хичээж байгаа. Дотуур хувцас, усны хувцас хоёр нь хэлбэр дүрсийн хувьд адилхан харагддаг ч зориулалт нь маш өөр. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн дотуур хувцастай байгаа мэт санаа зовдог. Тэгвэл усны хувцас гэдэг бол ил задгай, дотуур хувцас биш гэдгийг маш сайн ойлгож, амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй.
-Укагийн маань нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөж байна вэ? Маш олон ажлыг амжуулдаг байх л даа.
-Aqua fitness-ийн хувьд нилээд тогтвортой болчихсон миний оролцоогүйгээр үйл ажиллагаа явагддаг. Менежертэйгээ л холбоотой ажиллаад явдаг. “Altjin Fashion” брэндийн хувьд жилд хоёр удаа коллекц гаргадаг учраас бэлтгэл ажилдаа 2-3 сарын хугацааг зарцуулаад бусад хугацаанд загвар гаргах уран бүтээлийн ажилдаа илүү цаг гаргадаг. Мэдээж шоу дөхөх тусам ачаалалтай ажиллана. Шоу дуусахад ачаалал маань багасаад л ирдэг.
Миний хувьд тогтсон оффисд суугаад тогтсон цагаар ажилладаггүй. Докторантын ажлынхаа хүрээнд танхимд сууж, судалгаа хийж бас нилээд их цагийг зарцуулсан байна.
Ер нь өглөө 6:30 босож хүүхдээ хичээл сургуульд нь бэлдэнэ. Ер нь сүүлийн үед ихэнх цагаа өөртөө зарцуулж байна. Бүжиг, иогоор хичээллэж байна. Бизнесийн уулзалтуудаа хийж байна. Мэдээж урлан дээрээ цагийг их өнгөрөөх болсон. Aqua fitness-ийн хувьд долоо хоногт нэг удаа хуралдаж ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Иймэрхүү л ажил амьдралын хэмнэлтэйгээр амьдарч байна.
-Таны амьдралын хэмнэл яалтачгүй л их хотын амжилттай эмэгтэйн амьдрал байна. Дуртай ажлаа тааваараа хийгээд үр дүнтэй ажиллахын зэрэгцээ үйлдвэрлэгч болж ажлын байр бий болгон улс орондоо татвараа төлнө гэдэг маань өөрийн тань хамгийн том амжилт гэж харж байна.
- Баярлалаа
-Та Instagram хуудас дээрээ Defiante хэмээх гоо сайхны брэндийн нүүр царай болж байна гэсэн пост оруулсан байсан. Энэ брендийн талаар мэдээлэл өгвөл. Ука мэдээж маш бодолтой зөв сонголт хийсэн байж таараа.
-Саяхан албан ёсоор Defiante брэндийн нүүр царай болсон. Би өөрийн Aqua fitness болон Altjin брэндийнхээ л нүүр царай болдогоос өөр бизнесийн нүүр царай болж реклам болон бусад сурталчилгааг хийж байгаагүй л дээ. Defiante-г сонгосон хамтарч ажиллах болсон шалтгаан маань гэвэл гоо сайхандаа натурал эргээд сөрөг үр дагаваргүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхийг эрмэлздэг. Монголоор ч тэр дэлхийгээр ч тэр маш олон гоо сайхны сурталчилгаанууд явж байгаа. Эдгээрээс хамгийн их таалагдсан нь БНСУ-ын гоо сайханч Monica-гийн өөрийн туршлага мэдлэг дээр үндэслэн гаргасан арьсыг эрүүл, чийглэг, толигор, залуу байлгах гар массаж юм байна гэдгийг мэдээд сонголтооо хийсэн. Monicа маань улсдаа маш алдартай гоо сайханч. Маш олон гоо сайхны сургуулийг амжилттай төгсөж, олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон энэ салбартаа 16 жил ажиллаж байгаа туршлага, мэдлэг, чарвартай бүсгүй.
- Гар массажаар л гоо сайхнаа хадгалж дээрх бүх хүслээ биелүүлнэ гэдэг маш гайхалтай. Ямар нэг гадны биетийн оролцоогүйгээр залуу байдлаа хадгална гэдэг нь хамгийн их таалагдаж байна.
-Бүсгүйчүүддээ хэлэхэд гоо сайхныхаа төлөө сайн судлалгүйгээр, мэдээлэл дутуугаасаа болж эрсдэлтэй алхам хийхгүй байгаасай гэж хүсэж байна.
Монголын хуурай цаг агаарт гоо сайхнаа хадгалах мэдээж амаргүй. Яаж чийглэгээ хадгалах вэ? Мэс хүргэхгүйгээр гоё сайхан арьстай байх гээд асуудал их. Би чинь их бомбогор хацартай. Monica-дээрээ хоёр сар хацар жижигрүүлэх V-LINE массажинд ороод өөрчлөгдсөн гэдэг үр дүнгээ бүсгүйчүүддээ хуваалцах болсондоо баяртай байгаа шүү.
-Өнөөдрийн манай Podcast-ийг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн манай зочноор Aqua fitness, Алтжин брендийн үүсгэн байгуулагч Уянга маань оролцож бидэнтэй сонирхолтой яриа өрнүүллээ. Танд баярлалаа.
-Баярлалаа