С.ТӨГС: Google, Google map байхад л дэлхийн боломжууд бидэнд нээгддэг болсон С.ТӨГС: Google, Google map байхад л дэлхийн боломжууд бидэнд нээгддэг болсон

1
2
С.ТӨГС: Google, Google map байхад л дэлхийн боломжууд бидэнд нээгддэг болсон
Зочин:
С.ТӨГС
Байгууллага:
Албан тушаал:
Загвар өмсөгч
Ажиллах арга барил:


2020 оны 01 сарын 22

Азийн топ модел, загвар өмсөгч С. Төгстэй хийсэн сонирхолтой ярилцлага маань нийтлэгдэж байна. Бид хэдийнээ түүнийг өөрийн кариэрийг тогтвортой өсөлттэй авч яваа модел, сошил инфлунсер гэдгээр нь мэддэг. Энэ удаа түүний загварын салбарт 10 жил ажилласан туршлага болон загварын бизнесийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. БИ ИХ АЗТАЙ ХҮН...

ШУУД СОНСОХ: 

-Сайн байна уу Танд энэ өдрийн мэнд хүргэе. Миний урилгыг уриалгаханаар хүлээн авч ирсэнд баярлалаа.

-Сайн байна уу. Урьсанд баярлалаа. Би анх удаа л подкастанд орж байна. Сонсогчигддоо бас өдрийн мэнд хүргэе.

-Загварын бизнес болон загварын бизнесийн тогтлогч нарт хэн хэн багтдаг вэ?

-Загварын бизнес нь маш өргөн маш олон детиал ажилбаруудыг багтааж байдаг өргөн салбар л даа. Үүнд загвар өмсөгч, дизайнер, стилист, makeup-artist, зурагчин, үсчин, загварын сэтгүүлийн fashion editor гэх мэт маш олон хүн энэ бизнесийн тоглогч болдог.

-Минийхээр загвар өмсөгч хэрэглэгчийн бүтээгдэхүүнийг амьлуулж зах зээлд гаргаж байгаа гэдэг утгаараа хамгийн чухал хүн юм шиг?

-Хамгийн чухал нь модел гэж хэлж болохгүй л дээ. Яалтачгүй хүн болгоны нүдэнд ил гарч ажилладаг нь модел юм. Тэгэхдээ загвар зохион бүтээгч байхгүй бол моделд өмсөх хувцас байхгүй, зурагчин байхгүй бол тухайн бүтээлийг урлагын бүтээл болгож бусдад харуулж чадахгүй. Иймээс дээр дурьдсан бүх хүн л хоорондоо эргэх холбоотой ажиллаж байж энэ бизнес бий болдог. Аль нэгнийг нь онцолж хамгийн чухал гэж хэлэх үнэндээ боломжгүй. Гадаад зах зээл дээр моделууд бүгдийнх нь үгэнд орж яг л ажилчин мэтээр ойлгож харьцаж ажилладаг. Жишээ нь Миланд нэг casting буюу сонгон шалгаруулалтанд дуудагдаад очлоо гэхэд 500 модел ирсэн байдаг. Гурван цаг очерлож байж тухайн дизайнертэй минут хүрэхгүй хугацаанд уулзах боломж олдож байдаг. Энэ хооронд номоо үзүүлнэ, алхаж үзүүлнэ, асуулт асуувал хариулна. За тэгээд үүний дараа тухайн шоунд 11 модел л шалгарах жишээтэй. Өрсөлдөөн ихтэй хатуу салбар л даа.

-Загвар өмсөгч байх хамгийн гоё мэдрэмж таашаал нь юу байдаг вэ?

-Хүн болгоны хувьд өөр байдаг байх. Миний хувьд нэг хайрцагт баригдаж  өдөр бүр ижил ажил хийж ижил хүмүүстэй уулзаад явбал би галзуурчих тийм л хүн.

Загвар өмсөгч байснаар өдөр бүр өөр хүмүүстэй уулзана, өдөр бүр шинэ сорилттой тулгарна, бүр өдөр бүр өөр дүрд хувирдаг маань дурлуулдаг.

Мөн шоунд орохын өмнөх сандрал. Энэ сандрал яг хүнийг донтуулдаг шүү /инээв/. Хэсэг тайзан дээр гарахгүй байхад л тэр мэдрэмжээ санаад, тайз л харвал гараад алхчихмаар бүр санагддаг. Ихэнх хүмүүст тайзан дээр гараад алхах их амархан харагддаг юм шиг санагддаг. Тэнд чинь хэдхэнд хором л тайзан дээр алхаад л бууж байгаа шүү дээ. Гэхдээ шоунд оролцохоос өмнө олон хоног бэлддэг, шоу эхлэхээр сандардаг, тухайн хувцас бүтээгдэхүүнийг өмсөөд бүтээгдэхүүнээ ойлгож амьлуулдаг болоход нийлээдгүй олон жилийн хугацаа шаарддаг.

-Хүмүүсийн ойлгодоггүй нэг хэллэг байдаг. “Хувцасаа амьлуулж чадахгүй байна” гэсэн. Тэгэхдээ энэ тухайн бүтээгдэхүүнээ амьлуулж бусадад өөрийгөө биш бүтээгдэхүүнээ харуулж сурахад хэдий хэр хугацаа шаарддаг вэ? Эсвэл модел хүн төрөлхийн мэдрэмжтэй төрдөг юм уу эсвэл дадлага туршлагаар олж адваг юм уу?

-Төрмөл мэдрэмж, авъяас болон дадлага туршлага аль аль нь байх хэрэгтэй. Дизайнерууд модел сонгож авахдаа 98% нь гаднах төрхийг голчилдог. Өндөр байна уу, биеийн харьцаа нь зөв байна уу, миний хийсэн коллекшинтэй энэ хүний дүр төрх нь таарч байна уу? гэдгээ хардаг. Гэхдээ хүн азаар ч юмуу ямар нэг аргаар хэд хэдэн шоунд тэнцээд яваад байх боломж бол байдаг. Гэвч цаг хугацааны туршид энэ кариерээ авч үлдэхэд загвар өмсөгчөөс ур чадвар, хичээл зүтгэл шаарддаг.

Би анх загвар өмсөж байхдаа өсгийт дээр алхаж ч чаддаггүй агентлагт орж байсан. Охидууд тайзны алхаа бэлдээд тайзан дээр байж байхад би тэр доогуур өсгийт дээр алхаж сурах гээд л хичээж явж байсан. /инээв/

Намайг тийм байхад н.Болд дизайнер, Торгын менежер н.Одсүрэн эгч хоёр маань олж хараад тоглолтондоо оруулж байсан. Тэгээд шоу эхлэхэд, за Төгсөө минь алхаагаа л анхаараарай чи алхаж чаддаггүй шүү гээд л захиад байж билээ. Тэгэхдээ би нэг шоунд орчихоод л өөрийгөө загвар өмсөгч болчихлоо гэж бодож байгаагүй. Мөн энэ ажилдаа их дурласан. Дээрээс нь надад байгалиас өгөгдсөн мэдрэмж авъяас байсан байх. Тэр үеэс өдийг хүртэл 10 жил энэ салбарт ажилласан гэдэг маань би өөрийгөө давхар байнга хөгжүүлж байсны л үр дүн.

-Яг ямар зан чанар, дадалыг энэ хугацаанд өөртөө бий болгож чадсан бэ?

-Миний хувьд би энэ ажилдаа үнэхээр дуртай. Намайг анх загвар өмсөгч болж байхад манай гэрийнхэн их дургүй байсан. Манайхан бүгд номын хүмүүс намайг ярихаар явж хичээлээ хий гээд л загнуулдаг байсан. Гэвч би үнэхээр дуртай байсан болохоор бүх зүйлийг л хийсэн. Торго шоуны зуны зарим нэг шоунд нууцаар явсан. МУИС-т сурж байхдаа тоглолтонд орох гэж хэд хэдэн удаа хичээлээ таслаж ч байлаа /уучлаарай муухай зүйл ярьсанд/. Би МУИС-ын Франц хэлний ангид байсан юм. Би одоо Франц хэлээрээ биш моделиороо явсандаа баярладаг юм. Модел нь илүү амжилттай сонголт болж чадсан.

Би дуртай болохоор л өөрийгөө маш сайн шахаж чадсан. Дараа нь Берлинд сурч байхад манай агентлагийн захирал гудамжинд олж хараад надад хамтран ажиллах санал тавьж байсан их азтай тохиол тохиож билээ.

-Нууц биш бол агентлагын нэр нь юу байсан бэ?

-IZAIO agency. Агентлагтаа загвар өмсөгч болоод байх үеэр Берлины fashion week болж таараад. Миний маш чухал шалтгалттай давхцаад надад хэцүү сонголт хийх үе гарч байсан юм. тэр үед бодож бодож сургууль дээрээ очоод багш нартаа би Берлины fashion week-д орохоор болсон. Шалгалтын өмнөх давтлагууддаа сууж чадахгүйнэ байна аа гээд чөлөө авч билээ. Хүн хийж байгаа зүйлдээ дуртай байх л хамгийн чухал. Загварын салбар заримдаа их амархан харагддаг. Гэвч бууж өгмөөр үе зөндөө байсан. Хамгийн анх агентлагтаа орчоод 2 сар гаруй хугацаанд олон casting-д орсон боловч нэгэнд нь ч тэнцээгүй. Тэр үед дөнгөж facebook нээгдээд байсан юм. Манай агентлагын охидууд миний орсон casting-д тэнцээд байгаагаа Facebook дээрээ бичээд шоуны талаарх мэдээллээ оруулаад л надад маш хүнд байж билээ. Тэр үед бууж өгмөөр л байсан. Гэвч би тэгээгүй би өөртөө дүгнэлт хийсэн. Алдаагаа ч олсон. Монголд загварын гараагаа эхэлсэн маань л алдааны маань эх сурвалж байсан. Энд чинь бүгд гоё байх нүүрээ тод будах, дэгжин хувцаслах, push-up-bra хэрэглэх гэх мэт чинь энгийн л үзэгдэл байдаг шүү дээ. Тэнд тийм байгаагүй.

Европд дизайнерууд ийм зүйлд их дургүй. Том хөх, том бөгсийг хямдан харагдаж байна да да да гээд л эхэлдэг. Би алдаагаа мэдээд  нүүрээ будахаа болиод дан хар подволк, жинсэн өмдтэй, үсээ угаагаад л гараад очдог болсон. Тэгсэн тэнцээд эхэлсэн. Дизайнерууд хүний үндсэн материалыг хараад л өөрийн төсөөлсөн дүр төрх мөн үү гээд л шалгаруулалтаа хийдэг. Тэрнээс биш бүгд будаад оччихвол хэн нь хэн бэ гэдэг нь танигдахгүй шүү дээ.

asian top model tugs зурган илэрцүүд

 

 

 


ХОЁР. Ер нь гадагшаа зах зээлд гарах маш олон арга зам байгаа. Гол нь тууштай, илэн далангүй байх

Загварын моделууд маш олон төрөл байдаг. Эдгээрийн моделуудын үндсэн гол ялгаа нь юу байдаг вэ?

Фото модел нь биеийн үндсэн харьцаа дур төрх чухал болохоос биш биеийн өндөр тийм ч их хамааралтай байдаггүй. High Fashion Model загварын алхаа, зураг авалт бүх зүйлд ордог. Plus size model нь энгийн моделиос ариа жоохон том хүүхнүүд ордог. Эдгээр бүх моделд тавьдаг үндсэн шаарлага нь фото гинечний байх юм. Энэ шаардлага бүгдэд нь тэгш үйлчилдэг. Мөн фото моделиос high fashion model болох боломж бас байдаг. Жишээ нь Kate Moss гараагаа фото моделиос эхэлсэн. Сүүлд дизайнерууд дүр төрхийг нь шүтээд өөрийн зураг авалт, шоундаа урьж оролцуулсаар high fashion model болсон байдаг. Дотуур хувцасны моделийн хувьд биеээ маш сайн хөгжүүлсэн, ялангуяа бөгсөө сайн хөгжүүлээд ондгор болгосон байдаг. Хүмүүс Victoria’s Secrets -ын моделуудыг хараад л woow ямар гоё хөхтэй юм бэ? яасан ондгор гоё бөгстэй юм гээд л яриад байдаг. Үнэндээ тэнд тийм том хөх бөгстэй модел байдаггүй. Бүгд л push-up-bra хэрэглээд л тэгэж харагддаг.

Манайхан моделуудыг хөх, бөгсгүй  пүүх, паах л гээд байдаг. Стандарт моделууд угаасаа л ийм байхаас өөр аргагүй л байдаг байхгүй юу.

Монгол моделуудад гадагшаа гадны зах зээлд гарах боломж хэр байдаг вэ? Энэ боломжийг өөртөө хэрхэн бий болгодог юм бэ?

Миний хувьд Берлинд би азтай байсан. Дээр хэлсэн агентлагын маань захирал гудамжинд олж хараад надад санал тавьсан. Нэг хэсэг би Сингапурт бас ажилласан. Тийшээ би Portfolio номоо бариад л нисэж очоод google, google map аа ажлуулаад л агентлагуудын мэдээллийг олж аваад очиж уулзаад ажилд орж байсан. Бас нэг чухал зүйл нь хэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа Англи хэлтэй байх хэрэгтэй. Агентлаг ажлуулж байгаа хүнтэйгээ, зурагчинтайгаа, мөн моделийн байранд цуг амьдарч байгаа моделуудтайгаа ойлголцох хэмжээний хэл бол зайлшгүй байх хэрэгтэй.

Мэдэхгүй юмаа асуух зөв санагддаг. Гэхдээ, Google байхад хүнээс юм асуугаад байх шаардлага байхгүй болцон цаг шиг санагдаад байгаа. Залхууралгүй хайгаад үзвэл хариулт нь байж л байдаг.

Arslan.mn

Европд ажилласан туршлага маань нилээн урт түүх болноо. Азаар бидэнд сошил медиа гэх шинэ сүлжээ бий болсон. Ялангуяа загварын агентлаг бүр л өөрийн сошил хуудастай. Хувь хүн том агентлагуудруу майл бичихэд бараг л хариу ирдэггүй л дээ. Анх инстаграмаас JEM international Boutique agency-ийн захирал Бангкок-д загвар өмсдөг залууг олж мэдээд найз болоод агентлагтаа мэдээллээ илгээж байсан. Энэ агентлаг маань тодорхой оффис байхгүй ч гэсэн өөрийн моделуудынхаа мэдээллийг дэлхийн том агетлагуудруу хамтрын ажиллагааныхаа хүрээнд илгээн ажил олж өгдөг.

Ер нь гадагшаа зах зээлд гарах маш олон арга зам байгаа. Гол нь тууштай, илэн далангүй байх, бүр болохгүй бол хүнээс асуу, бусдаас тусламж хүссэн ч болно.

-Яг одоо С.Төгс хичнээн агентлагтай хамтран ажиллаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар хамтрагч агентлагуудын маань тоо цөөрөөд дөрөв л болсон байгаа. Учир нь би ерөөсөө турахгүй байгаа. Дэлхийн стандарт моделд тавьдаг стандарт хэмжээст очиж чадахгүй байгаа юм л даа. Шалтгаан нь би хичээхгүй байгаа юм аа. Хичээвэл мэдээж болно. Би бас ходоод муутай л даа. Бас ходоодоо хайрлаад байгаам аа /инээв/. Таазны тойргоо багасгахын тулд маш чанга хоолны дэглэм барих шаардлагатай болдог болохоор дэглэмдээ буцаж орох зүрх хүрэхгүй л байна. Би эсвэл төрөлхийн жижиг ястай байсан бол хэмжээсдээ очиход хялбар байх байсан.

Европд ажилладаг байхад чанга хоолны дэглэмээ барьж байж л таазны тойргоо хэмжээнд нь байлгадаг байсан. Шоу дуусгаад ухаан алдаж унаж байсан тохиолдолч байсан. Удаан хугацаанд чанга хоолны дэглэм бариад байхаар ядрана, дотор муухайрна, толгой өвдөнө тэгээд дээрээс нь ажиллана гээд л их хэцүү үе байдаг.

Тэгэхдээ энэ онд формондоо орно гэж зорьж байгаа.

-Монголд хүмүүс загварын шоуг үзэхдээ юун дээр анхаарах ёстой гэж боддог вэ?

-Хүн хэрвээ fashion show үзэх гэж байгаа бол энэ бренд ямар трендыг гаргаж байна, тэр хувцасыг харах гэж, хэрэв ямар нэгэн моделийг шүтдэг бол тэр моделийг харах гэж очдог байгаасай гэж би боддог. Тэрнээс тэнд байгаа хэдэн моделийг шүүх гэж очих ёсгүй. Шинэ охидуудын хувьд тайзан дээр гарахдаа их сандарна, сандарснаа нууна гэдэг маш хэцүү. Би ч гэсэн анх тайзан дээр гарахдаа маш их сандардаг байсан. Манайхан төлж үзэх боломжгүй гэдэг бол худлаа. Миний мэдэх ихэнхи хүмүүс Iphone11 барьж байна. дизайнерууд маань чадлаараа л загварын шоу хийж байна. Би O.Couture шоунд оролцох гээд рекламанд тоглоход хүмүүс “Билетийг нь хаанаас авах вэ?” гэж надаас асуудаг. Гэтэл O.Couture чинь өөрөө том пэйжтэй, түүгээрээ мэдээллээ цацаж байгаа шүү дээ. Миний хувьд боломжийн хэмжээгээрээ мэдээллийг өгдөг ч энэ бол миний хийх ёсгүй ажил байхгүй юу. Хүмүүс өөрсдөө үнэхээр л сонирхож байгаа бол тэрний талаарх мэдээллийг авах өчнөөн суваг байгаа.

-Таны хувьд клинтүүдээ хэрхэн олдог вэ?

-Би нэг агентлаг ч юм уу байгууллагаруу очоод би танай face болъё гэж хэлж чадахгүй шүү дээ. Компаниуд надад санал тавьдаг. Тэндээс яг ямар ажил хийх, ямар үнэ ханштайгаар хийхээ тохирч ажилладаг. Би гэлтгүй манай моделууд яг ингэж л ажилладаг. Гадаадад ч гэсэн тэгж ажилладаг. Тэгэхээр би л тухайн байгууллагад таалагдах ёстой гэсэн үг л дээ. Урт хугацаанд ажиллахын тулд үл ойлголцол гаргахгүй байлгах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Маш олон хүнтэй харилцаж, арга эвийг нь олж сурсан байх шаардлагатай гэж хэлж болно. 

-Загвар өмсөгчийн цалин амьдралд хүрэлцээтэй байж чаддаг уу?

-Анх загвар өмсөгч болж байхад цалин хаанаа ч хүрдэггүй байсан. Ээж, эмээ, өвөөтэйгөө амьдардаг байсан учраас мөнгөний тал дээр асуудал нэг их гардаггүй байсан. Миний хувьд анхнаасаа энэ мэргэжилдээ дуртай байсан болохоор мөнгөний төлөө энэ ажлыг хийгээгүй гэж хэлж болно. Сэтгүүл дээр гаргах уу, гэхдээ цалингүй гэхээр нь тэгье тэгье гээд л ордог байлаа. Миний хувьд анх Монгол модел агентлагт байсан. Болормаа багш маань миний эхний хэдэн рекламыг маш сайн цалинтайгаар тохирч өгсөн. Одоо бол өөр. Сошиал орчин буюу Фэйсбүүк, инстаграмм чинь өөрөө ажил болж хувирсан. Загвар өмсөн, сошиал орчин хоёроор дамжуулж л мөнгө олж байна гэж хэлж болно доо. Нэг хсэг агентлагууд үнээ ердөө тохирч чаддаггүй байсан. Нэг зураг авалт бүтэн өдөржин болно, тэр нь тэдэн төгрөг, эсвэл нэг пальто ч гэдэг юм уу. Тэрнээс болоод нэг хэсэг уналтанд орсон. Одоо бол нэг модель хамгийн доод тал нь тэдэн төгрөгөөр зураг авалтанд орно гэсэн ханштай болсон. Миний хувьд гадаадад модель хийх, мөн өөрийнхөө оронд энэ ажлаа давхар хийж байгаа болохоор энэ л ажлаараа дагнасан гэж хэлж болно. Харин зөвхөн Монголдоо моделын ажил хийдэг хүмүүс маань давхар нэг мэргэжилтэй байдаг. Барилгын салбарт ажилладаг модел, түнхний мэс засалч хүртэл байдаг.

-Дэлгэрэнгүй сайхан ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа. 

asian top model tugs зурган илэрцүүд

 


keyboard_arrow_up