Б.БАТТҮВШИН: Маргаашийг цагдаагийн албагүйгээр төсөөлөхийн аргагүй Б.БАТТҮВШИН: Маргаашийг цагдаагийн албагүйгээр төсөөлөхийн аргагүй

Б.БАТТҮВШИН: Маргаашийг цагдаагийн албагүйгээр төсөөлөхийн аргагүй
Зочин:
Б.БАТТҮВШИН
Байгууллага:
Завхан аймаг дахь цагдаагийн газар
Албан тушаал:
Завхан аймаг дахь цагдаагийн газрын Баянтэс сумын хэсгийн төлөөлөгч
Ажиллах арга барил:


2019 оны 07 сарын 17

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ой энэ онд тохиож буй. Цаг наргүй энэ албанд ирээдүйн хурандаа нар бэлтгэгдэн ажилладаг. Тэдний төлөөлөл болох цагдаагийн дэслэгч Б.Баттүвшинг “Залуу хэсгийн төлөөлөгч” буландаа урилаа. Тэрбээр эх орон, ард түмнийхээ дуудлагаар Завхан аймаг дахь цагдаагийн газрын Баянтэс суманд иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж байна. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн алба гэх өндөр настай том “айл гэр”-ийнхээ 85 жилийн ойг хүндэтгэн Улаанбаатарт ирсэн байхад нь ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ой энэ онд тохиож буй. Цаг наргүй энэ албанд ирээдүйн хурандаа нар бэлтгэгдэн ажилладаг. Тэдний төлөөлөл болох цагдаагийн дэслэгч Б.Баттүвшинг “Залуу хэсгийн төлөөлөгч” буландаа урилаа. Тэрбээр эх орон, ард түмнийхээ дуудлагаар Завхан аймаг дахь цагдаагийн газрын Баянтэс суманд иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж байна. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн алба гэх өндөр настай том “айл гэр”-ийнхээ 85 жилийн ойг хүндэтгэн Улаанбаатарт ирсэн байхад нь ярилцлаа.

-Цагдаагийн албанд ажиллах болсон талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би анх 2013 онд хууль сахиулахын их сургуульд элсэн таван жил амжилттай суралцан 2019 онд Хууль сахиулахын их сургуулийг “Цагдаагийн ажил-Хууль сахиулагч” мэргэжлийг эзэмшин төгссөн. Хүн бүр хүүхэд наснаасаа эхэлж би тийм хүн болно ийм ч мэргэжилтэй болно гэж мөрөөддөг. Эмэгтэй хүүхдүүдийн олонх нь эмч гэж хариулдаг, харин эрэгтэй хүүхэд цагдаа гэдэг. Түүний нэгэн адил би хүүхэд наснаасаа л цагдаагийн алба хаагч болно гэж мөрөөдөж, түүндээ тууштай хандаж энэ мэргэжлийг сонгох болсон. Учир нь мэдээж миний сонгосон мэргэжил эх орон ард түмний сайн сайхан, амар амгалангийн төлөө бие сэтгэлээ зориулан ажилладаг болохоор цагдаагийн алба хаагч болохоор шийдсэн.

-Анхны томилолтоо аваад сэтгэгдэл ямар байсан бэ. Эх орны баруун хязгаар амар амгалан уу?

-Би Төв аймгийн Зуунмод суманд төрсөн ч Улаанбаатар хотод өссөн. Үнэнийг хэлэхэд, би Улаанбаатар хотод бага байхаасаа томилолтоо авах хүртлээ өсөж торнисон. Хөдөө орон нутаг, тэр дундаа сумын амьдралыг төдийлөн сайн мэдэхгүй байсан учраас Завхан аймгийн Баянтэс сумын цагдаагийн хэсгийн, хэсгийн төлөөлөгчөөр гэх томилолтыг сонсоод ажиллаж чадах болов уу гэх сэтгэлийн түгшүүртэй байсан. Гэсэн хэдий ч энэ томилолт эргээд надад маш том боломж их зүйлд суралцах, өөрийгөө илүү нээх том үүд хаалга болж өгнө гэдгийг илүү сайн ойлгож байсан. Ер нь бол хүний нутаг биш миний л эх орны газар шороо, ард иргэдийн минь амьдардаг газар шүү дээ. Бид цаг хугацаа орон зайг үл харгалзан ажиллах хүсэлтэй бас чадвартай байх ёстой хүмүүс.

-Хөдөө ажиллах ямар байна вэ?

-Мэдээж ажлын анхны гараа гэдэг утгаараа мэдэхгүй, чадахгүй зүйл тохиолдож л байдаг. Гэхдээ мэдэхгүй гээд хойш суух биш мэдэх боломж олгосон энэ мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнчээр энэ ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Хөдөө сум орон нутагт ажиллахад хүнд хэцүү үе ч бий, сайн сайхан үе ч бий. Хамгийн гол нь ажиллаж байгаа сум орон нутгийнхаа ард иргэдтэй зөв боловсон харилцаж цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг маш сайн баримталж л ажиллах нь чухал.

-Энэ хугацаанд ямар томоохон хэргийг илрүүлсэн бэ?

-Миний ажиллаж байгаа Завхан аймгийн Баянтэс сум ОХУ-ын Тува Улстай хил залгадаг. Тэр утгаараа хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг болон хууль бусаар ан агнах гэмт хэргүүд гарах эрсдэлтэй байдаг. Миний хувьд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутагтаа эрчимтэй зохион байгуулан ажиллахыг эрхэмлэдэг. Өнгөрсөн 2018 онд 35 тооны адуу, мөн 42 тооны адууг ОХУын Тува руу улсын хил зөрчин гаргахыг завдсан байж болзошгүй асуудлыг Хилийн цэргийн Тагнуулын албаны алба хаагч болон хамтарсан багийн шуурхай эрэн сурвалжлалтаар олж илрүүлэн эзэнд нь шилжүүлэн өгч байсан. Мөн 2019 онд Монгол улсын хилээр ОХУ-ын Тува Улсын хил нэвтэрч хилийн зөрчил гаргасан хоёр иргэнийг цагдаагийн алба хаагчийн ур чадвар гарган илрүүлэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэнгийн тушаалаар “Хил хамгаалахад амжилт гаргасны төлөө” гэх тэмдгээр шагнуулж байлаа.

-Мөрдөн байцаагч, цагдаа хүн ямар байх ёстой юм бэ. Маш их мэдлэг, ур чадвар шаардсан алба юм шиг санагддаг?

-Мөрдөн байцаагч хүн олон талын мэдлэг, чадвартай байх шаардлагатай. Янз бүрийн ажил, мэргэжлийн хүмүүсийг шалгаж, хэргийн үнэн зөвийг олохын тулд ажилладаг учир тэдэнтэй эн зэрэгцэхүйц мэдлэгтэй байх хэрэгтэй. Тухайлбал, барилгаас унаж нас барсан хэргийг шалгахад барилгын ажлын болон барилгын тухай хуулийн, эмч нарын хэргийг шалгахад анагаахын, эдийн засгийн хэрэг байлаа гэхэд санхүүгийн мэдлэг шаарддаг. Тухайн мэргэжлийн онцлогийг мэдэж байж мөрдөх, хэргийн үнэн мөнийг олох ажиллагаа явуулдаг.

Цагдаа, мөрдөн байцаагч дутуу мэдлэгтэй байх юм бол хүний аманд унаж, нотлох баримтыг төдийлөн сайн цуглуулж чадахгүй. Тиймээс өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэг, чадвараа дээшлүүлэх шаардлагатай. Цагдаагийн бүх л алба чухал. Гэхдээ тэдний дундаас алслагдсан аймаг, сумдад ажиллах, хэсгийн төлөөлөгчийн алба нэн чухал. Хязгаарлагдмал нөхцөлд ажилладаг учраас жижиг суманд гэсэн үг л дээ. Бүгд бие биенээ таньдаг болчихсон айл өрхийн дунд ажилладаг учраас гярхай байхаас гадна сэтгэл зүйч байх хэрэгтэй гэж багш нар хэлдэг байсан нь үнэн байна. Гэмт хэрэгтэн, хохирогч, гэрч хэн ч бай хүний сэтгэлийг маш сайн мэдэрч, сэтгэлийн нарийн харилцаа тогтоож, түүнийг яриулж чаддаг байх хэрэгтэй.

-Цагдаагийн албаараа бахархсан сайхан сэтгэлийн үг хэлнэ үү?

-Амар амгалан амьдралын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг Монголын цагдаагүйгээр Монголын маргаашийг төсөөлшгүй л гэж хэлэх дуртай.

-Гэргий нь ямар ажил алба эрхэлж байна вэ?

-Цагдаагийн алба хаагчийн ямар хэв шинжтэй явах, амжилт бүтээлээр дүүрэн байх, албандаа үнэнч зүтгэхэд хамгийн их түшиг тулгуур болдог зүйл бол бидний үнэнч гэр бүл хань ижил л байдаг. Миний гэр бүлийн хүнийг Б.Амаржаргал гэдэг. Эхнэр минь 2019 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Ханийн маань аав, ах нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа хүмүүс байдаг болохоор намайг маш сайн ойлгож үргэлж дэмждэг. Би эх орондоо үнэнчээр зүтгэхээ илэрхийлэн тангараг өргөсөн бол эхнэр минь эх орондоо тангараг өргөсөн алба хаагчийн төлөө тангараг өргөсөн бүсгүй хүн гэдгээ үргэлж надад харуулдаг.

-Залуу хүнд маш олон мөрөөдөл байдаг, таны хувьд?

-Мэдээж хэрэг хүн болгонд мөрөөдөл гэж байдаг. Би багаасаа цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагч болно хэмээн мөрөөдөж ирсэн. Энэ мөрөөдлийг багаас минь дэмжиж, урам өгч байсан хүмүүс бол миний эцэг, эх хоёр. Цаашдаа ч гэсэн бие сэтгэлээрээ зүтгэж байгаа энэ албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн алба хаагч болохын төлөө чин сэтгэлээрээ ажиллах болно.

-Таны үлгэр дууриал болдог хүн тань хэн бэ?

-Миний хувьд эхэлсэн ажлаа заавал дуусгаж байх, нэг ажлыг заавал төгс хийж дуусгахдаа биш үр дүнтэй өгөөжтэй зүйлийг бусдад үлдээх, эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа хариуцлагатай хандахын үр дагавар, мөн чанарыг ойлгуулан үлгэр дуриалал болдог хүн бол миний Ээж Т.Баярзандан гэх хүн. Учир нь миний ээж одоогоос 12 жилийн өмнө “Мегавүүд” ХХК-д анх тогооч гэх мэргэжлээр орж байсан бол хийж буй ажилдаа сэтгэл гарган тууштай ажилласныхаа үр дүнд албан тушаал нь бага багаар өсөж одоо тус компанид үйлдвэрийн дарга хийж, надад болон бусдад үргэлж үлгэр дууриал болж явна.

-Таны хэлэх дуртай үг, ажил амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Миний хэлэх дуртай үг “Үнэн бас үнэнч байна гэдэг бүх зүйлийн гол тулгуур” гэж хэлэх дуртай. Ажил амьдралдаа хүн мэдээж баримталдаг зарчимтай байхгүй бол хүний амьдрал эмх цэгцгүй орших байх гэж боддог. Тиймээс аливаа зүйлийг өнгөц харах бус судалгаанд тулгуурлан системтэй хандаж төлөвлөх зарчмыг л баримтлан ажилладаг. Сүүлд нь хэлэхэд “Үнэн бас үнэнч байх нь бүх зүйлийн тулгуур” гэж хэлмээр байна.уралцан 2019 онд Хууль сахиулахын их сургуулийг “Цагдаагийн ажил-Хууль сахиулагч” мэргэжлийг эзэмшин төгссөн.

 

Эх сурвалж: www.npost.mn


keyboard_arrow_up