Г.ГАНЗОРИГ: “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 9000 АЖЛЫН БАЙРАНД зуучилсан Г.ГАНЗОРИГ: “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 9000 АЖЛЫН БАЙРАНД зуучилсан

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзоригтой ярилцлаа. 

2
Г.ГАНЗОРИГ: “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 9000 АЖЛЫН БАЙРАНД зуучилсан
Зочин:
Г.ГАНЗОРИГ
Байгууллага:
НХЭГ
Албан тушаал:
Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга
Ажиллах арга барил:


2019 оны 03 сарын 25

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд иргэд, аж ахуйн нэгж байгууллага хэр хандаж, үйлчлүүлж байна вэ?

НХЭГ-ийн газар Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлт дэмжих төвийг 2018 онд байгуулсан. Энэ төвийн хувьд ажил хайгч бүхий л насны иргэдэд  хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх үндсэн зорилготой. Зорилгын хүрээнд өнгөрсөн онд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг 41 удаа ААН, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Мөн томоохон өдөрлөг яармагуудыг Сүхбаатарын талбайд 3 удаа, Хөдөлмөр эрхлэлтийн форумыг 1 удаа зохион байгуулж ажиллалаа.

2018 онд гэхэд л Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 12000 гаруй орчим ажлын байранд иргэдийг зуучилсан. Үүнээс 9009 иргэнийг ажилд оруулсан байна. Хүний нөөцийн бүрдүүүлэлтийн аянд 41 аж ахуйн нэгж байгууллагууд оролцуулж 3000 гаруй иргэдийг хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд хамрагдуулсан. Судалгааны дүнгээр авч үзвэл улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна.

Энэ жилийн хувьд ХНХЯ-аас батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудаа хангаад дуусах шатандаа орж байна. Энэ жил мэргэжлийн болон давтан сургалт, гарааны бизнес, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтууд болон бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний  ногоо тариалах арга хэмжээнд 780 иргэнийг хамруулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.

Түүнчлэн "Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд нийслэлийн 6 дүүргийн 566 иргэнийг хамруулсан. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаанд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэн, нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг үйлчлүүлэгчдэд хүргэх таатай орчин бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан цогц, хүртээмжтэй, нээлттэйгээр иргэдэд хүргэх юм.


ХОЁР. Ажилгүй иргэдийг орлоготой болгож, ядуурлыг бууруулах зорилгоор өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд  “Нэг өрх нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 9000 гаруй ажлын байранд зуучилсан. 

Хөдөлмөр эрхлэлтийн орчин цаг үеэ даган хувьсаж байна. Энэ хэрээр тухайн ажил олгогч байгууллагын ажилтнуудад тавигдах шаардлага өөрчлөгдөж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

Мэдээж тухайн ажил хайгч иргэн мэргэжлийнхээ мэдлэг чадварыг сайн эзэмшсэн байх шаардлагатай. Түүнчлэн "ирээдүйн хөдөлмөр эрхлэлт-2020 онд" дэлхийн зах зээлийн форумаас хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх 10 ур чадварыг дэвшүүлсэн. Тухайлбал, асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, бүтээлч байдал, хүн удирдах, бусадтай харилцах, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг ойлгох, шийдвэр гаргах, үйлчилгээг эрхэмлэх, гэрээ хэлцэл хийх, өөрчлөлтөнд дасан зохицох чадваруудтай бол ажил олгогч иргэн мэргэжлийн ур чадвар багатай байсан ч сургаад авах боломжтой болсон. Ер нь эдгээр ур чадваруудыг эзэмшиж төлөвшсөнөөр хөдөлмөрийн зах зээл дээрээс ажлын байр олж чадна. Судалгаанас харахад төгсөгчдийн багаар ажиллах харилцааны чадваруудаас гадна зөөлөн ур чадвар нь дутагдалтай байдаг. Монгол Улсад 20-25 насны залуусын хөдөлмөр эрхлэлт муу байгааг олон стастик судалгаа харуулдаг.  Судалгаанаас харахад жил бүр дунджаар 35,000 оюутан их дээд сургууль төгсдөг ч дөнгөж 32% нь төгссөн мэргэжлээрээ ажлын байртай болдог гэсэн тоон үзүүлэлт байна. Нөгөө талд ажил олгогч нарт чадварлаг боловсон хүчний хэрэгцээ өндөр байдаг. Бид бүхэн үүн дээр тулгуурлан "JCI Mentorship" төсөл хөгжлийн боломжийг залуучуудад олгоно. Уг төсөлд хамрагдсанаар хувь хүний хөгжил болон карьер төлөвлөлт, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах боломжууд оюутан залууст бүрдэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулсан гэж үзэж байгаа.  Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэх бололцоо нь хэр бүрдэж байна?

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 25 ажилтан тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаар хуулиандаа тусгагдсан. Энэ хуулийн заалтыг ААНБ-ууд аль болох хэрэгжүүлэхийг уриалга болдог. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийг тусгайлан байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн-хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр улсын хэмжээнд нилээдгүй явагдаж байна. НХЭГ-аас ч гэсэн энэ чиглэлээр ажиллаж байна.

Ажил амьдралын тэнцвэр түүний алдагдал гэсэн нэр томъёоны гаргалгааны талаар та юу  хэлэх вэ?

Өнөөгийн зав чөлөөгүй нийгэмд ажил амьдралын зөв зохистой тэнцвэрийг олох гэдэг нь чухал шийдвэрлэх асуудлын нэг болоод байна. Ажил амьдралын тэнцвэргүй байдалд орсоноор стрэсс ядаргаанд орж, ажил хийх бүтээмж маш ихээр буурдаг. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд ихээр ажиглагддаг. Ажил амьдралын хамгийн тэнцвэртэй улсуудын нэгт Нидарланд, Спайн, Франц, гэх мэтчилэн Европын холбооны улсууд багтдаг. Ажил амьдралын хамгийн алдагдалтай улсуудад  Япон, Солонгос, Хятад ордог. Манай улсын хувьд энэ үзүүлэлт дундаж үзүүлэлттэй явж байна. Гэхдээ дундаж үзүүлэлттэй гээд тайвширч болохгүй. Иргэд өөрсдөө үүнээс сэргийлэх хэрэгтэй.


keyboard_arrow_up