COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Инстаграм хүүхдийнхээ хэрэглээг хянаж болох “Эцэг эхчүүдийн хөтөч”-ийг бүтээжээ

2018 оны 9 сарын 12

Инстаграмаас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулж “Эцэг эхчүүдийн хөтөч”-ийг бүтээжээ.

Энэ нь тухайн эцэг эх хүүхдээ хянаж байх, тэдний хувийн аюулгүй байдал болон бусадтай тогтоож байгаа харилцаа холбоо, өдөрт хэдэн цагийг инстаграм ашиглахад зарцуулдаг зэрэг мэдээллийг олж авахад туслах аж. 

Үүний тусламжтайгаар эцэг эхчүүд инстаграмын талаар мэдлэг мэдээлэлтэй болж хүүхдийнхээ хэрэглээг хянаж болно гэж үзэж байгаа аж.
 
“Бид үүнд инстаграмын талаарх энгийн ойлголт, түүний доторх цэсүүдийг хэрхэн ашиглах гэх мэт мэдээллүүдийг багтааснаас гадна эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ инстаграмын талаар нээлттэй яриа өрнүүлэхэд тусалж болох арга хэлбэрүүдийн тухай асуудлыг ч хөндсөн” хэмээн инстаграмын үйл ажиллагаа хариуцсан захирал Марн Левайн хэлжээ.
 
Эцэг эхчүүдэд зориулсан уг хөтчид 10 асуулт багтсан ба эдгээр асуултууд нь “Чи дагагчдынхаа талаар мэдэх үү, Инстаграмаар хэн нэгэн доромжлуулж, дээрэлхүүлж байхыг харвал чи юу хийх вэ, онлайн ертөнцөд хэчнээн их цаг хугацаа зарцуулж байгаа тухайгаа юу гэж бодож байна?” гэх мэт агуулгатайгаар үргэлжлэх аж. Харин эцэг эхчүүд эдгээр асуултуудаас санаа авч хүүхдүүдтэйгээ халуун яриа өрнүүлж болох гэнэ.
 
Инстарграмд ажилладаг өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд цуглаж өсвөр үеийнхэнд инстаграмын цэсүүд болон хэрэглэгдэхүүнүүд хэрхэн эерэг хандлага үүсгэхүйц байж болох талаар санал солилцож хэлэлцүүлэг ч өрнүүлжээ. 
 
Мөн тус компани нэг тэрбум хэрэглэгчиддээ зориулж сэтгэгдэл хэсгийг хянаж тохируулах, хэрхэн репорт хийж хүсэхгүй байгаа хүнтэйгээ харилцаа үүсгэхгүй байх талаар мөн инстаграм ашиглах хугацаагаа хянаж болох зэрэг олон зүйлүүдийг нэмэн санал болгож байгаа аж.
 
Инстаграмын хамт олон эцэг эхчүүд болон хүүхдүүдэд өөрсдөдөө ашигтай, аюулгүй байх сонголтыг хийж болох орон зайг үүсгэхээр шамдан ажиллаж байгаа тухайгаа тодотгосон байна. 

О.Хандмаа

Эх сурвалж: gadgets.ndtv.com

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594765
0 эможи

keyboard_arrow_up