COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

LG анхны таван камертай гар утас үйлдвэрлэнэ

2018 оны 6 сарын 28

Arslan.mn

LG компани өнгөрсөн жил гурван камертай V30 загварын ухаалаг утас үйлдвэрлэсэн билээ. Харин тэд шинэ загварын V40 утсандаа таван камер суулгаж магадгүй гэж Android Police сайт мэдээллээ.

Камерны гурав нь утасны ар талд байрлах ба энэ нь анхны гурван камертай утас болох Huawei компаний P20 Pro загвартай ижил байх гэнэ.

Харин урд талдаа HTC компаний U12 Plus загварын утастай адил хос камертай байх юм. Мөн гурав хэмжээст царай танигч нэмж магадгүй аж. Өмнө нь арын гурав, урд талын хос камертай утас үйлдвэрлэж байсан ч уг загвар энэ бүгдийг нэг дор хослуулсан анхны утас болох юм байна.

Arslan.mn

Утас нь нүүр дүүрэн дэлгэц, Snapdragon 845 процессортой байх ба төхөөрөмжийн хажуу талдаа Google Assistant товчлуур, хойд хэсэгтээ хурууны хээ уншигчтай байх гэнэ.

Энэхүү шинэ загварыг энэ зуны сүүлээр эсвэл хавар танилцуулах юм байна.

Arslan.mn

 

Эх сурвалж: udriintoim.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59034
0 эможи

keyboard_arrow_up