COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тесла ирэх наймдугаар сард бүрэн өөрөө жолоодлоготой машин танилцуулна

2018 оны 6 сарын 19

Тесла болон Space X-ын захирал Элон Маск цахилгаан машин нь удахгүй өөрөө удирдлагатай болно хэмээн мэдэгдлээ. Тэрээр ирэх наймдугаар сард цахилгаан машиныхаа шинэ хувилбар “Тесла хувилбар 9”-ийг танилцуулах аж. Тэрхүү шинэ хувилбар нь аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч, өөрөө удирдах нэмэлтийг оруулж өгөх гэнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл компаний зүгээс мэдээлэл өгөөгүй бөгөөд “Autopilot” хэмээх жолоочийн туслах үйлчилгээний шинэ нэмэлт болох “өөрөө удирдах” гэдэг нь яг ямар хэлбэрээр байх нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Uber-ын өөрөө жолоодлоготой машин явган зорчигчоор гарч байсан хүнийг дайрч амь насыг нь хохироосон байдаг.

Мөн Тесла саяхан хоёр ч осол гаргасан. Эдгээр хэргээс үүдэн холбооны мөрдөгчид хагас болон бүрэн өөрөө жолоодлоготой машинуудыг ямар осол гаргаж байгааг шинжилж байгаа аж.

Элон Маск мөн түүний шинэ машинууд пуужин шиг хурдтай байх тухайгаа Space X-ын нэмэлтүүдийг хэрэглэнэ гэсэн таамагтайгаар хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58663
0 эможи

keyboard_arrow_up