COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Wechat”-ийн хэрэглэгчдийн тоо тэрбум давж, “Тencent”-ийн ашиг 61 хувиар өслөө

2018 оны 5 сарын 17

БНХАУ-ын нийгмийн сүлжээний “Тencent” компанийн ашиг I улиралд 61 хувиар өсөж, 3.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаглалаас гурав дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм. Тус компанийн цахим харилцааны “Wechat” платформын хэрэглэгчдийн тоо 11 хувиар өсөж, нэг тэрбумыг давсан нь ашиг нь нэмэгдэхэд нөлөөлжээ. “Alibaba” групптэй өрсөлдөж, урт хугацааны өсөлтөө хадгалахын тулд “Тencent” групп сүүлийн жилүүдэд үүлэн тооцоолол, жижиглэн худалдаа, энтертайментийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аж. Үүнтэй холбоотойгоор ашиг нь буурч эхэлнэ гэсэн хүлээлттэй байснаас “Тencent” компанийн хувьцааны ханш нэгдүгээр сараас хойш 16 орчим хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 90 тэрбум ам.доллараар буураад байсан юм. Харин I улирлын санхүүгийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамгаас сайн гарснаар тус компанийн хувьцааны ханш нэг өдрийн дотор долоо орчим хувиар өссөн байна. Улмаар “Тencent”-ийн зах зээлийн үнэлгээ дахин хагас их наяд ам.долларыг давлаа.

“Тencent” компани мэдээ мэдээлэл, дүрс бичлэгийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаасаа 1.2 тэрбум ам.долларын олзтой ажилласнаа мөн зарласан байна. Хэдий тийм боловч тус компанийн нийт зардал 51 хувь болтлоо өссөн нь хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлсэн хэвээр байгааг шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57387
0 эможи

keyboard_arrow_up