COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОХ-той тэмцэх зорилгоор iPhone8, iPhone8 plus-ыг улаан өнгөөр гаргажээ

2018 оны 4 сарын 11

Apple компани iPhone 8 ба iPhone 8 Plus загваруудынхаа “улаан” хувилбарыг танилцууллаа. Тэд энэхүү шинэ хувилбараа Африк тивд тархаад буй ДОХ өвчинтэй тэмцэх зорилготой Product (RED) байгууллагатай хамтран зах зээлд гаргаж байгаа аж.  Apple компани улаан өнгөтэй бүтээгдэхүүнийхээ орлогын тодорхой хувийг ДОХ өвчинтэй тэмцэх санд хандивладаг.

Өнгөрсөн оны өдийд танилцуулж байсан iPhone7-ын улаан хувилбарын дэлгэцийн хүрээ нь цагаан өнгөтэй байсан бол iPhone8-ын улаан хувилбарынх нь хар хүрээтэй.

Өнгөрсөн намар iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X загваруудыг танилцуулахдаа улаан iPhone 7-гийн борлуулалтыг зогсоож байснаас энэ шинэ хувилбар ч хагас жилийн настай байх магадлалтай гэж худалдан авагчид дүгнэж байна.

Улаан iPhone 8-ын урьдчилсан захиалга өнөөдрөөс эхлэх бол ирэх Баасан гарагт худалдаанд гарна. Ингэхдээ үнийн хувьд ердийн загвартай адил iPhone8 64GB багтаамжтай нь 699 ам.доллар, iPhone8 Plus 64GB нь 799 ам.доллараар зарагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55945
0 эможи
keyboard_arrow_up