COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Nokia 5 ШИНЭ загвар танилцууллаа

2018 оны 2 сарын 27

Барселонд эхэлж буй Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулганд гар утас, таблет үйлдвэрлэгч дэлхийн шилдэг компаниуд цугларчээ. Финландын HMD Global компанийн өмч болсон Nokia брэнд ч энэ удаад шинэ загваруудаа танилцууллаа.

Гурван шинэ загварын Андроид, хямд үнэтэй нэг Андроид загвар болон хуучны танил загварын шинэчилсэн хувилбарыг тэд энэ жилийн үзэсгэлэнд дэлгэсэн байна.

Өнгөрсөн онд худалдаанд гарс байсан Nokia 8 загварын сайжруулсан хувилбар болох Nokia 8 Sirocco хэмээх ган гадаргуутай, ирмэг нь нумарсан энэ утас 5,5 инчийн OLED дэлгэцтэй аж.

1. Nokia 8 Sirocco | 3 фото

Үндсэн санах ой нь 128GB, 6GB RAM-тай бөгөөд Snapdragon 835 чиптэй болжээ. Харин камерын хувьд 12+13 мегапикселийн хос камертай болсон байна.

Ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарах энэ загвар 920 ам. долларын үнэтэй зах зээлд гарах аж.

Үүнээс гадна 5,5 инчийн FullHD дэлгэцтэй Nokia 6 загварын сайжруулсан хувилбарыг танилцуулсан бөгөөд 16 мегапикселийн үндсэн камертай энэ утас 32-64GB үндсэн санах ойтой, 345 ам. долларын үнэтэйгээр хоёр сарын дараа худалдаанд гарна.

Nokia 7 Plus

Харин үндсэн камер нь Nokia 8 Sirocco загвартай ижил, Snapdragon 660 чиптэй, 4GB RAM, 6 инчийн 2К нягтралтай дэлгэц бүхий Nokia 7 Plus загвар нь 490 ам. долларын үнэтэй худалдаанд гарах аж.

Энэ гурван загвар нь Google-ийн Android One буюу ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй Андроид үйлдлийн системтэй гар утасны хөтөлбөрт багтаж байгаа учраас шинэ үйлдлийн системийг хамгийн түрүүнд нэвтрүүлэх юм.

Тэгвэл өнгөрсөн жил 3310 загварын шинэчилсэн хувилбарыг танилцуулж байсан HMD Global компани энэ жил Nokia 8110 загварыг шинэчилж, 4G сүлжээ дэмждэг болгон худалдаанд гаргах гэж байна.

Nokia 8810

Nokia-ийн уламжлалт аппликейшнүүдийг өөртөө шингээсэн энэ загвар нь The Matrix кинонд гардаг бөгөөд Банана загвар гэдгээрээ алдартай. Үнийн хувьд 95 ам. доллароор ирэх тавдугаар сард худалдаанд гарах аж.

1 | 4 фото

  

Эцэст  нь Nokia 1 хэмээх Android Go үйлдлийн системтэй хямд загварын хувилбар. Энэ загвар нь MediaTek MT6737M чиптэй, 1GB RAM-тай, 8GB санах ойтой бөгөөд 5 мегапиксел камертай.

Дөрөвдүгээр сараас 85 ам. долларын үнэтэйгээр худалдаанд гарах юм.

Эх сурвалж: Engadget, Mashable

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54338
2 эможи
keyboard_arrow_up