COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дэлгэцийнхээ цаана хурууны хээ уншигчтай утас худалдаанд гарна

2017 оны 12 сарын 14

Ирэх нэгдүгээр сард Лас Вегаст болох CES үзэсгэлэнгийн үеэр дэлхийн томоохон гар утас үйлдвэрлэгчдийн нэг, борлуулалтаараа эхний тавд ордог компани Clear ID буюу дэлгэцийнхээ цаана хурууны хээ уншигчтай ухаалаг утас танилцуулах талаар Synaptics мэдээлжээ.

Яг аль компани болох нь одоогоор тодорхойгүй бөгөөд CES үзэсгэлэн учраас Хятадын компаниуд байх магадлал тун өндөр. Хамгийн анхны ийм концепцыг үзүүлж байсан Vivo эсвэл Oppo, магадгүй Xiaomi компаниуд ч байж болох юм.

Дэлгэцийн цаана байрлах хурууны хээ уншигч нь товчлуургүй, нүүрэн тал нь тэр чигтээ дэлгэц болсон ухаалаг утаснуудад хамгийн тохиромжтой. Учир нь дэлгэцийнхээ цаана хурууны хээ уншигч байрлуулж болохгүй болохоор компаниуд ихэвчлэн утасны арын хэсэгт хурууны хээ уншигчийг байрлуулах болсон юм.

Synaptics энэхүү бүтээгдэхүүнээ iPhone X дээрх FaceID системээс хоёр дахин хурдан хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: Engadget

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51100
0 эможи
keyboard_arrow_up