COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Венийн эрдэмтэд нанометрийн гэрлийн чийдэн бүтээжээ

2017 оны 12 сарын 10

Австрийн Вена хотын Их Сургуулийн судлаачдын баг Сколковын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр нэг давхаргат молибдений сульфидээс гэрлийн үүсгүүр гарган авсан байна.  Энэ талаар Сколтехийн хүрээлэнгийн хэвлэлийн газраас мэдээлжээ.

Нанометрийн гэрлийн чийдэнгийн тусламжтайгаар уян дэлгэцтэй эсвэл цахим бичил схемийн бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгоход ашиглах боломжтой юм байна. Тус гэрлийн чийдэнг гаргаж авахын тулд 150 нанометр хүртэлх урттай нэг давхаргат буюу Эм-О-Эс 2 гэж нэрлэгддэг жижиг туузыг вакуумаар тусгаарлан улмаар металл электродуудтай холбож өгсөн юм байна. Ингэснээр, цахилгаан гүйдэл нанометр болон метал элетродуудтай холбогдсноор, молибдений сульфидийг өндөр температурт халааж, улмаар гэрэл үүсгэжээ.

Түүнчлэн шинэ төрлийн гэрэл ялгаруулагч  микрочипрүү нэгдэн атомын нимгэн, уян хатан хагас дамжуулагчийг бий болгон зөөлрүүлдэг хэмээн зохион бүтээгчдийн багийн эрдэмтэн, Сколтехийн их сургуулийн Профессор Василии Перебейнос онцолсон юм байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50907
0 эможи
keyboard_arrow_up