COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Instagram “Stories” үүрд хадгалагдан үлдэнэ

2017 оны 12 сарын 07

Зураг ба видеонууд 24 цагийн дараа архивт хадгалагдаж, дахин нийтлэгдэх боломжтой боллоо

instagram зурган илэрцүүд

Instagram олон нийтийн сүлжээ шинэчлэгдсэн хувилбарынхаа "Stories" хэсэгт хоёр шинэ үйлдэл нэмж байна. Тодруулбал одооноос эхэлж "Stories" хэсэгт байршуулсан видео ба зургууд 24 цагийн дараа бүр мөсөн устахгүй таны хувийн хуудасны "Архив"-т шилжин хадгалагдах болно. Өмнө нь энэхүү архивт зөвхөн үндсэн постуудаа л хадгалах боломжтой байсан юм. Мөн архивт хадгалагдсан зураг ба видеог зөвхөн тухайн хуудасны эзэн л үзэх боломжтой аж. Гэхдээ та автоматаар архивт хадгалагддаг энэхүү шинэ үйлдлийг тохиргоо хийснээр унтрааж ч болох юм.

Түүнчлэн Instagram апп яг л Facebook олон нийтийн сүлжээний "Memories"-тэй төстэй зарчмаар ажилладаг "Story Highlights" гэх бас нэгэн шинэ үйлдэл танилцуулаад байна. Хэрэв та "Stories" дотроо байршуулсан контентоо дагагчидтайгаа дахин хуваалцахыг хүсвэл энэхүү үйлдлийг ашиглаж болно. "Stories Highlight"-д хэдэн ч зураг ба видео байршуулах боломжтой ба мөн өөрийн нийтэлсэн постуудаа засаж, устгаж болох юм. Тиймээс та яг одоо Instagram аппаа шинэчлээд үзээрэй!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50791
0 эможи
keyboard_arrow_up