COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Devel Sixteen” компани дэлхийн хамгийн хурдан авто хүлгийг бүтээхээр зорьж байна

2017 оны 11 сарын 18

Image result for devel sixteen

Автомашин үйлдвэрлэгч компаниуд сүүлийн үеийн технологийн хэрэгцээний дагуу хямд өртөгтэй, байгальд дэлхийд ээлтэй эко автомашин үйлдвэрлэхээр зорьж байгаа. Тэгвэл Дубайн “Devel Sixteen” компани энэ өрсөлдөөнөөс гадна өөр зорилгоор дэлхийн хамгийн хурдан супер автомашин бий болгохоор ажиллаж байна. тэрхүү автомашин нь шатахуунаар ажилладаг хүчирхэг хөдөлгүүртэй байх гэнэ.

“Devel Sixteen” машиныг бүтээх төсөл хөтөлбөрийг сүүлийн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа. Эх сурвалжуудын мэдээлснээр 5000 морины хүчин чадалтай хүчирхэг хөдөлгүүр нь 500 км цаг хүртэл хурдыг үүсгэх боломжтой юм. Тун удахгүй эхний загвар бүхий автомашиныг Дубайн авто үзэсгэлэнд танилцуулах аж.

Мөн тэд 12,3 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг бүтээгээд байгаагаа мэдэгджээ. Үүнийг 2 жилийн өмнөөс хийж туршсан бөгөөд энэ төсөл хөтөлбөрийг Америкийн Стийв Моррис Энжайнэс компанитай хамтран хэрэгжүүлсэн байна. Харин гаднах загварын хувьд Италийн Манифаттура автомобайл торино компанитай хамтран гаргажээ. Тус компани бол маш туршлагатай, чадвартай баг хамт олонтой юм. илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэсгэлэнгийн үеэр танилцуулах юм.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49871
0 эможи
keyboard_arrow_up