COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

2018 онд УХААЛАГ ШҮХЭР худалдаанд гарна

2017 оны 9 сарын 09

Arslan.mn

Германы нийслэл Берлин хотод болсон олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр “Саанфловэр” буюу "Наран цэцгийн тос" хэмээх нэртэй ухаалаг шүхрийг олон нийтэд танилцуулсан байна.

Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар нарны гэрлийг даган эргэх ухаалаг шүхрийг худалдан авч хэрэглэснээр тухайн хүнийг үргэлж сүүдэрт байлгаж чадах орчин үеийн төхөөрөмж болсон хэмээн онцолсон юм.

Наран цэцгийн хэлбэрээс санаа авч бүтээсэн тус ухаалаг шүхэр нь нарны эрчим хүчний зайн үүсгүүрийн тусламжтайгаар ажиллах боломжтой юм байна. Мөн үүнээс гадна олон шинэ санааг тус хиймэл оюун ухаантай төхөөрөмж гэж нэрлэгдээд байгаа ухаалаг шүхэрт суулгаж өгсөн юм. Тухайлбал, тус ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгч өөрийн ухаалаг гар утас, планшет болон зөөврийн компьютерээ цэнэглэх бүрэн боломжтой гэсэн үг юм.

Түүнчлэн "Саанфловер" шүхэр нь интернетийн сүлжээгээр хангагдсан тул хаана ч, хэзээ ч нартай өдөр сэрүүхэн сүүдрийн дор сууж байхдаа цахим ертөнцтэй холбоотой байх юм байна. Ухаалаг гэсэн тодотголыг зүүгээд байгаа тус шүхэр нь мөн таны хүссэн аялгуу болон хөгжмийг эгшиглүүлэх дууны өндөр чанартай өсгөгчөөр тоноглогджээ.

Үүнээс гадна тус ухаалаг шүхрийг худалдаж авсан хүн өөр бусад төрлийн ач холбогдолтой тусламжуудыг авах боломжтой хэмээн зохион бүтээгч Армен Харабеган онцолсон байна. Түүний хэлж байгаагаар энэ төхөөрөмж нь нарны хэт ягаан туяаны цацраг болон агаарын чанарыг хэмжих тоног төхөөрөмжөөр хангагдсан нь технологийн салбарт шинээр орж ирж байгаа орчин үеийн хамгийн дэвшилтэт бүтээл хэмээн үзэсгэлэнд оролцох үеэрээ танилцуулжээ. 

Хэрэв хурц нар үүлний цаагуур орсон тохиолдолд өөрийн хуримтлуулсан эрчим хүчээрээ бүхэл өдөржин ажиллах боломжтой юм байна. Ингэхийн тулд тус төхөөрөмж ердөө нийт эрчим хүчнийхээ 30-хувийг л зарцуулж, харин үлдсэн эрчим хүчээ нөөцөлдөг байна. Зохиогчдын хэлж байгаагаар тус төхөөрөмжийг бороотой үед ашиглах боломжгүй гэсэн юм.

Ирэх жилийн хоёрдугаар улиралд дэлхийн зах зээлд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ухаалаг шүхрийн үнийн талаарх мэдээлэл хараахан өгөөгүй байгаа талаар зохион бүтээгчид нь мэдэгдсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46807
1 эможи
keyboard_arrow_up