АНУ-д ковид – 19-ийн халдвараар хүүхдүүд ихээр өвчилж байна АНУ-д ковид – 19-ийн халдвараар хүүхдүүд ихээр өвчилж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д ковид – 19-ийн халдвараар хүүхдүүд ихээр өвчилж байна

2021 оны 8 сарын 16

Arslan.mn
АНУ-ын Эрүүл Мэндийн Яамны мэдээнээс үзэхэд, энэ сарын 14-ний өдөр гэхэд 1900 гаруй хүүхэд ковид – 19-ийн халдвар авч эмнэлэгт хэвтжээ. Ийнхүү АНУ-д бага насны хүүхдүүд ихээр өвчилж байгаа тул орон нутгийн албан тушаалтнууд болон сургуулиудын захиргаа шинэ хичээлийн жил эхэлмэгц хүүхдүүд маск зүүх эсэх дээр ихээхэн зөрчилтэй байгаа аж.
Нэн ялангуяа корона вирусний дельта хувилбар АНУ-д хурдацтай тархаж, вакцин тариулаагүй иргэд ихээр өртөж, өвчлөгсдийн тоо огцом нэмэгдэж байна гэв.  Үүний улмаас эмнэлгүүд хязгаартаа тулж, ачааллаа дийлэхээ больжээ.
АНУ-д халдвар авч эмнэлэгт хэвтсэн иргэдийн 2.4 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд 12-оос доош насны хүүхдүүд вакцин тариулж болохгүйн улмаас мутацлагдсан дельта хувилбараар өвчилж, маш хурдан хүндэрч байна. 
Мөн Флорида, Техас, Аризона мужуудад маск зүүхийг хориглосон захирамж гаргасан ч маш олон сургуулиуд  уг захирамжийг үл тоон сурагчдыг маск зүүхийг шаардаж байна.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629843
0 эможи

keyboard_arrow_up