Токио хотод халдвар ХЯНАЛТААС ГАРЛАА Токио хотод халдвар ХЯНАЛТААС ГАРЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Токио хотод халдвар ХЯНАЛТААС ГАРЛАА

2021 оны 8 сарын 13

Arslan.mn
Токио хотод наймдугаар сарын 12-ны өдөр 4989 халдварын тохиолдол бүртгэгджээ. Харин улсын хэмжээд 18822 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар хяналтаас давсан хэмээн мэдээлж байна. Мөн хүнд өвчтөнүүдийн тоо нэг өдрийн дотор 21-ээр нэмэгдэж 218 болжээ. 

Токио хотын мэргэжилтнүүд “Халдвар урьд урьдынхаас илүү хурдацтай тархаж хяналтаас гарлаа. Хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх тусам эмнэлгийн тусламж, үйлчилгээ ачааллаа дийлэхээ больж, иргэдийн амь насыг хамгаалж чадахгүйд хүрч байна.”


Харин корона вирусний дельта хувилбарын талаар “Нөхцөл байдал улам хүндэрч байна. Биднийг үүнээс ч хүнд нөхцөл байдал хүлээж буй хэмээн бодож ажиллах шаардлагатай.” гэжээ. 
Түүнчлэн зөвхөн Токио гэлтгүй бусад хот мужуудад ч халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Осакад нэг өдөрт 1654 тохиолдол бүртгэгдсэн бол  Фүкүокад  халдварын тохиолдол анх удаа 1000-ыг давжээ.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
13
ouch an post
1
confuse an post
2
angry an post
1
629783
20 эможи

Зочин
2021-08-15 13:56
Манайх өнгөрсөн шүү дээ.Өөрсдөө хичээх л
Зочин
2021-08-13 23:49
Токиогоос ирж байгаа олимпод оролцсон баг тамирчдаа тусгаарладаггүй юмуу?
зочин
2021-08-13 22:38
энэ сэтгүүлч нар нээрээ хөдөөний гарууд ш дээ бүгдээрээ ха ха
Зулаа
2021-08-13 18:42
10 дахин шахуу том Токио Улаанбаатар хоттой жишихэд өдөрт 500 тохиолдол гарахад бөөн юм болж байхад Монголчууд тоож байгаа ч юм алга! Одоо Улаанбаатар хотод хэдэн халдварын тохиолдол илэрч байгаа билээ?
Ах нь
2021-08-13 11:55
30 сая хүн шигүү сууж амьдардаг Токио хот шүү дээ, 1 сая хүнтэй Улаанбаатар тосгон биш Орк сэтгүүлч нэртэ хөдөөний гар минь
Зочин
2021-08-13 10:46
Токиогоос ирсэн тамирчдаа тусгаарлаагүй нь тэнэг явдал
3
2021-08-13 10:35
сая хүнтэй монголд 1000 аас 2000 бол ердиин үзэгдэл шдэээ
keyboard_arrow_up