Путин “Шөнийн лиг”-ийн шигшээ тоглолтод найман шайб орууллаа Путин “Шөнийн лиг”-ийн шигшээ тоглолтод найман шайб орууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Путин “Шөнийн лиг”-ийн шигшээ тоглолтод найман шайб орууллаа

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Шөнийн лиг”-ийн аваргын төлөөх тоглолтод оролцож, өрсөлдөгчийнхөө хаалгыг найман гоолоор мялаажээ. 

Тэрээр “Хоккейн домгууд” багийн бүрэлдэхүүнд тоглосон бөгөөд Александр Якушев, Валерий Каменский, Александр Могильный, Павел Буре зэрэг жинхэнэ домгууд хамтран зүтгэсэн байна.

Arslan.mn

Тоглолтыг шүүсэн Олон улсын шайбтай хоккейн холбооны Ерөнхийлөгч Рене Фазель  В.Путинтай уулзахдаа “Өнөөдөр “Шөнийн лиг”-ийн аваргын төлөө тоглолт болж байна. Урилгыг хүлээн авсанд баярлалаа. Би зочид буудалд эртний танил Фетисов, Буре, Мышкин, Каменский нартай хамт тусгаарлалтад байсан. Цаг үе нь тийм юм даа. Гэхдээ маш зугаатай байсан” хэмээн ярьсан байна.   

Кремлийн талын хэвлэлүүд энэ мэдээллийг спортын агуулгаар мэдээлж, удирдагчийн биеийн байдал сайн байна гэсэн мэссеж өгөхийг хичээж байгаа бол бусад нь шүүмжлэлтэй хандсан байна.

Тухайлбал, телеграм суваг “Проект” Ерөнхийлөгчтэй ойрын хавьталд орох хүмүүсийг тусгаарлалтад байлгаж байгааг шүүмжилжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626782
0 эможи

keyboard_arrow_up