Монголын ZEUS баг дэлхийн аваргын төлөөх тэмцээнд гуравдугаарт орлоо Монголын ZEUS баг дэлхийн аваргын төлөөх тэмцээнд гуравдугаарт орлоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголын ZEUS баг дэлхийн аваргын төлөөх тэмцээнд гуравдугаарт орлоо

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон "PUBG Mobile-2020" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолт өчигдөр болж гуравдугаар байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон цахим спортын "ZEUS" баг шалгарлаа.

Тэмцээнд Хятадын "NOVA" баг 319 оноогоор аваргалж 700 мянган ам.долларын шагнал хүртсэн бол удаах байрт мөн тус улсын "4АМ" баг 294 оноогоор тодорч 200 мянган ам.доллароор шагнуулав.

Монголын ZEUS баг тэмцээний эхний гурван өдөр тэргүүлсэн ч эцсийн мөчид 292 оноотойгоор гуравдугаар байрт шалгарч 100 мянган ам.долларын эзэн болов.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623100
0 эможи

keyboard_arrow_up